Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг нэр бүхий 19 гишүүн УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт байгаа. Үүнээс өмнө өглөөний 08.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэхээр тогтсон ч хуралдаан өнөөг хүртэл эхлээгүй байна. УИХ-ын гишүүн Г.Уянга санаачлан хагас жил гаруйн хугацаанд гарын үсэг цуглуулсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо гарын үсэг зурж, баталгаажуулсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ ашиггүй гэдгийг мэдсээр байж ийм алхам хийсэн хэмээн буруутгаж байгаа юм.
Ерөнхий сайдыг огцруулагчид хуралдаа ирээгүй байна
2016-01-21 09:37:00