8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүүх: "Салаавч" Ц.Баярцогтыг 150 сая төгрөгөөр торгов

2017-12-04 11:08:00

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн өмнөөс салаавч гарган танхайрсан Ц.Баярцогтыг 15 хоног хорих 20 цагийн албадан хөдөлмөр хийх ялаар шийтгүүлсэн.

Түүнийг мөн байгаль орчинд хохирол учруулсан хэргээр өнгөрсөн сарын 29-30-нд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүсэн байна. Ц.Баярцогттой хамт Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар нарыг мөн шүүжээ. Тэднийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хууль бусаар алт олборлож, улмаар түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд иргэн Д.Батбаярыг залилан мэхэлсэн хэмээн буруутгасан байна. Улмаар прокуророос  шүүгдэгчийг нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасан бол шүүгчид Ц.Баярцогтыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж, ял оноогоогүй байна.  Харин бусдыг залилсан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Бусад холбогдогчдыг нь ч ялгаагүй торгох ял шийтгэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
B
ЭНЭ ХҮН УЛСАД 150 САЯ ТӨГРӨГ ЯГ ТӨЛӨХ ХҮН МӨН ҮҮ???
2017/12/04 202.179.2.242
Санал
Ингээд Шударга шүүгээд байвал монгол дорхноо цэвэршиж хөгжинө шүү
2017/12/04 122.201.24.175
  • Recent
  • Most Read
  • Most Comment