8o
Улаанбаатар хот
mobile menu

Хордлого авсан иргэдийн урьдчилсан дүгнэлт гарчээ

2017-12-04 14:51:00

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс болон холбогдох мэргэжилтнүүд  Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн хордлогын голомтод ажилласан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, Дархан-Уул аймагтай цахимаар холбогдож, хордлогын одоогийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар ярилцлаа.

Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь аймгийн НЭ-т хэвтэн эмчлэгдэж, 20 хүн өрхийн эмчийн хяналтад байна. 3 өвчтний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээллээ. Холбогдох албаныхан урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй, химийн хордлого, цутгуурын халууралт гэж үзэн голомтыг цомхотгох хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн нян, вирүсийн гаралтай халдварт өвчин байх магадлалыг үгүйсгээд байна.

НЭМҮТ-өөс бүртгэгдсэн үйл явдлыг  “өндөр”  эрсдэлийн  зэрэгтэй гэж үнэлэн, Дархан-Уул аймгийн Шуурхай удирдлагын нэгж идэвхжлийн горимд шилжин ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Haha
Tsutguuriin haluuralt gene uu yaasan iisnii chin tsutguuriin haha metal tsutgadag gej bodood lag ner ugchee onigoo onigoo
2017/12/04 66.181.191.152