8o
Улаанбаатар хот
mobile menu

12 монгол эмэгтэйг бэлгийн мөлжлөгт оруулж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг илрүүлжээ

2016-01-21 10:19:00

Монгол Улсаас охид бүсгүйчүүдийг Малайз Улсын Куала Лумпур хотын нэр бүхий зочид буудал, массажны газруудад аваачиж бэлгийн мөлжлөгт оруулж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэлжээ.

Хохирогчдыг элсүүлэх ажлыг Улаанбаатар хотод амьдардаг Б гэгч хариуцан гүйцэтгэж, Монгол улсын иргэн Н нь Малайз улсад хохирогчдыг ирэх үед хүлээн авч, охид эмэгтэйчүүдийг цааш нь Малайз улсын иргэн А гэгчид шилжүүлдэг байжээ. Харин Малайз улсын иргэн А уг эмэгтэйчүүдийг биеэ үнэлэх үйлчилгээ үзүүлдэг зочид буудал, саун массажны газруудад аваачиж, бэлгийн мөлжлөгт оруулдаг болох нь тогтоогдсон байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш гурван удаагийн тээвэрлэлтээр 12 эмэгтэйг өндөр цалинтай ажилд оруулах нэрээр Малайз Улс руу хил давуулан худалдаалж, зуучлалын хөлсөнд нь 500,000-2,000,000 орчим төгрөгийн урамшуулал авдаг байсан байж болзошгүйг цагдаагийн байгууллага тогтоосон байна.

1983-1996 онд төрсөн 12 хохирогчийг тогтоож гэмт хэрэг үйлдэгчдийг Малайз улс руу буцахаар онгоцны тасалбараа захиалан явах гэж байх үед нь Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилжээ. Улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tsagdaagiinhan uursduu jaahan husaj baigaad sulladag bizdee.
2016/04/11 103.17.108.42
тэхр хүүхнүүд биеэ үнэлэнэ гдгээ мэдээд явцгаасан бх
2016/01/22 103.17.108.42
zochin
gar deeree mungu awdag bolood butsaj yawj bgaa bizdee.yuch awdaggui bol butsaj yawahgui
2016/01/21 103.17.108.42
цааз
цаазаар авах хэрэгтэй шаарнуудыг
2016/01/21 103.17.108.42
тэр хүүхнүүд нь тэгээд гар дээрээ мөнгө авдаггүй байсан юм уу боолчиллоо гэх юм. юу хийхээ мэдээд сайн дураараар явсан бол яахийн
2016/01/21 103.17.108.42
дорж
Шүүх хэрэгсэхгүй болгож л таараа ХАХАХА
2016/01/21 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment