8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирц бүрдээгүй гэх шалтгаанаар Ноён уулын шүүх хурал дахин хойшиллоо

2017-12-04 15:43:00

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх танхимд Ноён-Уулын ашиглалт олборлолтын лицензийг хүчингүй болгох маргааныг шийдвэрлэх шүүх хурал  дахин хойшиллоо.  Тодруулбал, шүүх хурал өглөө эхэлсэн бөгөөд ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурлын ирц бүрдээгүй гэх шалтгаанаар ийнхүү хойшлуулсан байна. Улмаар энэ  сарын 18-ны өдөр хүртэл шүүх хурлыг дахин хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. 

Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын  лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар ийнхүү 2008 оноос хойш шүүхээр хэлэлцэж байгаа билээ. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл