8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: УИХ-ын гишүүдийг шалгаж байгаа

2017-12-04 16:50:00
Ерөнхийлөгчийн заасан хугацаанд хэн ч оффшороос хөрөнгөө татаагүй 

Өнөөдөр УИХ-ын гишүүд АТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал "Төрийн албанд ажиллах иргэдийг томилогдохоос нь өмнө ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоодоггүй нь гол зөрчил болж байгаа. Хөрөнгө оруулгын мэдүүлгийг авахад цахим систем ашигладаг болсноор 900 гаруй мянган цаас хэвлэхээ больсон.Ер нь бол 2018 он гараад хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг авах ажлыг цахимжуулна. Дөрөвдүгээр сарын 13-нд ашиг сонирхлын хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Хуулийн дагуу 2018 оны хоёрдугаар сарын 03-ны дотор оффшор бүсээс хөрөнгөө татаж эцсийн байдлаар мэдээллээ ирүүлэх ёстой. Гэхдээ оффшор бүсээс хөрөнгө татах хугацааг Засгийн газраас өөрчилж магадгүй гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл энэ хугацаа хойшилно гэсэн үг" гэв. 

Тэрбээр мөн "Ерөнхийлөгч оффшороос хөрөнгө татах 49 хоногийн хугацаа өгсөн. Үүний дагуу мөнгөө оруулж ирсэн хүн байхгүй. Мөрдөн байцаах хэрэг 157-оор өсөж 387 болсон. Арванхоёрдугаар сарын 08-нд олон нийтийн дэд төвийг нээнэ. Буруу түшмэдэд төрийн нүүрийг харуулмаар байвал авлигалын эсрэг ажиллах иргэдийн орон тоог нэмэж өгөх хэрэгтэй.  Хувийн ашиг сонирхлын зөрчлийг хянуулалгүйгээр төрийн албанд иргэдийг томилж байна. Энэ хүмүүст хариуцлага тооцох заалтыг Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 29-д оруулж өгөх хэрэгтэй. Оффшорын тодорхой бүсүүдийг зарлачихсан. С.Баярцогттой холбоотой асуудлууд гүнзгийрч байгаа. УИХ-ын гишүүдээс эхлээд Ц.Оюунгэрэл, Б.Дэлгэрсайхан нарыг шалгаж байгаа. Оффшорт байгаа хөрөнгөө татвараас нуусан уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Тухайн шалгуулж байгаа хүн өөрөө эхлээд оффшорт байгаа хөрөнгийнхөө талаар мэдээлэх боломжтой. Хэрвээ өөрөө мэдээлэл өгөхгүй бол бид шалгалт явуулна" гэлээ.

Ш.Раднаасэд: Мөнгөн хөрөнгийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлмээр байна

Энэ үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Оффшор бүсийнхэн хэзээ ч энэ талаарх мэдээллийг хэнд ч өгөхгүй гээд хуулиа баталчихсан байгаа. Банк хоорондын гүйлгээг үзэх хэрэгтэй. Жишээлбэл, Монголбанкан дээр ямар хүнээс ямар данс руу мөнгө гарсан гэдэг нь тодорхой байгаа даа. Ядаж гарснаа илрүүлж чаддаггүй юм аа гэхэд мөнгөн хөрөнгийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлмээр байна. Олон нийтийн зөвлөлөөс АТГ-ыг хаалттай үйл ажиллагаа явуулдаг гэсэн гомдол ирүүлсэн. Хэрвээ Авлигатай Тэмцэх Газар хаалттай бол нээлттэй болгох хэрэгтэй" гэв.

Т.Энхэлээ

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Kkk offshor bused nuusan mongoni 90% ni gazar shoroogo hymdhan ogsoni shagnal bolj gadnaas ordog yum shu de .joohon yum unshaach
2017/12/05 66.181.160.97
Зочин
ОДООГИИН АТГ -д ИТГЭХГҮЙ БАЙНА ШҮҮ . АТГ ОГЦРУУЛААД ШИНЭЭР БҮРДҮҮЛЖ БАЙЖ Л БОЛНО. СБАЯР МИ СУГАР БАГАБАНДИ ОЧИРБАТ ГЭЭД БҮГДИИГ НЬ БАЯРЦОГТ ОЮУ ТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙН ГЭРЭЭНЭЭС ЭХЛЭЭД ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2017/12/05 202.9.43.29
Зочин
Авилгалтай тэмцэх газар Хужаа нарын захиалгаар хэр мөрддөг хурандаа ИДЭРЦОГ мэтийн хүмүүсээс салах ёстой шүү
2017/12/05 103.10.22.24
Зочин
ATG offshorin asuudlaar ajlaa hiih heregtei bn
2017/12/04 66.181.172.43
харамсаж байна
Ийм даргатай АТГ 60 тэрбумыг хэргсэхгүй болгоод л шийдсэн. ОДО бас л хэрэгсэхгүй болгоно
2017/12/04 66.181.178.62