8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАНИЛЦ: Нийслэлийн 2018 оны төсвийн ЗАДАРГАА

2017-12-05 08:56:00

Өчигдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар  “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийг хэлэлцэж батлав. Ингээд Нийслэлийн 2018 оны төсвийн задаргааг хүргэж байна.

-Ирэх 2018 онд Нийслэлийн төсөвт  800 тэрбум  356  сая  төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан.

-2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81.4 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар,  хүлээгдэж буй гүйцэтгэлээс 108.0 тэрбум төгрөгөөр буюу 15.6 хувиар, 2016 оны гүйцэтгэлээс 44.5 хувиар тус тус нэмэгдүүлсэн.

-Нийслэлийн төсвийн орлого 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 81.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 800.3 тэрбум төгрөгт хүрлээ.

-Нийслэлийн төсвөөс 208.5 тэрбум төгрөгийг “Монгол Улсын нэгдсэн төсөвт” төвлөрүүлэхээр төсөвлөсөн байна.

-Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 111 тэрбум 585 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгасан.

-Концессын өр төлбөргүй Улаанбаатар хот болно. Өрөө 2018 онд барагдуулж дуусна

-Нийгмийн салбарт 18 тэрбум 771.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Боловсролын салбарт 6 тэрбум 924 сая төгрөг, эрүүл мэндийн салбарт 8 тэрбум 373 сая төгрөг, нийгмийн халамжийн салбарт 3 тэрбум 474 сая төгрөгийн ажил хийнэ.

-Боловсролын салбарт 1310 ор бүхий цэцэрлэгийн 7 барилгыг ашиглалтад оруулна. Улсын төсвөөр 50 сургууль, 30 цэцэрлэг баригдана.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 5.2 тэрбум төгрөг. 

-Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлгийг ашиглалтад оруулж, Туул тосгоны 32 ор бүхий эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж эхлүүлнэ.

-Хот байгуулалтын салбарт 72 тэрбум 823 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.

-Нийслэлд 2018 онд шинээр баригдах барилга, байгууламжийн газар чөлөөлөх, нөхөх олговорт 15.0 тэрбум төгрөг зарцуулж, бүтээн байгуулалтыг хийнэ.

-Гэр хороололын дахин төлөвлөлтийн хүрээнд төвийн бүсийн инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажилд 10.1 тэрбум төгрөг, дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” байгуулах ажилд 5 .0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.

-Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих хөтөлбөр арга хэмжээнд 16.1 тэрбум төгрөг, бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 14.4 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөв.

-“Дугуйн зам “хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ.

-Гандан орчмын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний барих ажилд 500.0 сая төгрөгийг төсвийн төсөлд тусгаад байна.

-Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36 тэрбум 862,9 сая төгрөгийг хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлнэ.

-Байгаль орчны салбарт 3 тэрбум 950.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн байна.

-Нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд 78.9, нийгмийн халамжийн сангийн зардалд 107,1 тэрбум төгрөг тусгажээ. 

-Хот нийтийн аж ахуйн салбарт  8 тэрбум  2 сая төгрөг зарцуулна.

-“Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах арга хэмжээнд 3 тэрбум  0 сая төгрөг төсөвлөөд байна.

-Улаанбаатар хотод концессын  80 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн. 

-2018 онд концессын өрийг бүрэн барагдуулж дууссанаар хот өрийн нэг дарамтнаас сална.

Д.Болор.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment