8o
Улаанбаатар хот
mobile menu

Метронд зодолдсон монгол залуусыг саатуулжээ

2017-12-05 09:04:00

Өчигдөр Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Япон улсад монгол иргэд хоорондоо зодолдсон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газар Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан албан ёсоор тодруулсан байна. Токио хотын Кита дүүргийн Акабанэгийн Цагдаагийн газрын мэдэгдсэнээр өнгөрөгч Бямба гараг буюу 12 дугаар сарын 2-ны өдрийн 19:20 цагийн үед Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд монгол иргэд танхайрч, хоорондоо зодолдсон хэрэг гарсан бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан үндэслэлээр Монгол Улсын 2 иргэнийг саатуулаад байгааг мэдэгдсэн байна. Хувь хүний нууцыг хамгаалах үүднээс саатуулагдсан иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
jagaa
aa bolson bna demjij bna
2017/12/05 66.181.179.239