8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулна

2017-12-05 09:13:41

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон тус  салбарын удирдах ажилтнуудтай уулзаж, барилга, хот байгуулалтын салбарын бодлогын тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай танилцсан байна. Ерөнхий сайд ипотекийн зээл авсан иргэдийн тоо, ипотекийн зээлийн талаарх бусад орны туршлага, ипотекийн зээл олгох хувилбаруудын талаар мэдээлэл авч, ипотекийн журамд оруулах өөрчлөлтийн шинэ хувилбарыг Монголбанк, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам хамтран боловсруулж энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг даалгажээ. 

Барилга, хот байгуулалтын салбарын бодлогын тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай танилцсаны дараа Ерөнхий сайд эхний ээлжинд “ТОСК” ТӨҮГ-ын захиалгаар бариулж буй дуусаагүй, 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 1562 айлын орон сууцыг санхүүжүүлэхэд шаардагдах 56.8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэн 2018 онд ашиглалтад өгөхийг чиглэл болголоо. Мөн БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногооннуурын орчмын бүсэд Түр суурьшуулах 1008 айлын орон сууц барих ажлыг түргэвчлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “бичил дэд төв” буюу “Сервис центр” байгуулах болон аймгууд дахь цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа.

Мөн БХБЯ-ны зүгээс онцгойлон санал болгосон Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах “Хот байгуулалт, эрдэм шинжилгээ, зураг төслийн институти”-ийг байгуулахыг дэмжиж Засгийн газрын хуралдаанаар санал оруулж ирэхийг чиглэл болгов. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
s
8% bolgo Hurelsuhee chi medne bi medne
2017/12/05 202.131.243.190
saidaa
Hyy g n jaahan byylgamaar ym a ter oron syytsyyd bas elegddeg baraa biz de
2017/12/05 103.57.93.114
  • Recent
  • Most Read
  • Most Comment