8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхлан Дэлхийн аваргын медальтан боллоо

2017-12-05 09:43:24

АНУ-ын Анахайм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд 68 орны 328 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад гурван эмэгтэй тамирчин хүч үзэж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Анхцэцэг огцом өргөлтөөр хүрэл медаль хүртлээ. Ийнхүү М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхлан Дэлхийн аваргын медальтан боллоо.

Тэрээр шагналын тавцанд гарч медалиа авсныхаа дараа “Монголын түүхэнд анх удаа насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийг зүүсэндээ баяртай байна. Түрүүлж өсгөсөн ээж, аав, гэр бүлийнхэндээ, Ц.Хосбаяр багшдаа, Монголын хүндийн өргөлтийн холбоог дэмждэг албан байгууллага, хувь хүмүүс маш их баярлалаа. Цаашдаа улам их хичээж, дараа жил дэлхийн аварга болох болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Altan
Bayar khurgie, Mash tom amjilt shuu, Mongolian tuukhend ankh udaa ablaa shuu dee Egch ni USA d bna MS
2017/12/06 173.235.4.197
ррр
Баяр хүргье.. Токиогоос алт аваарай
2017/12/05 202.21.100.210
Зочин
Баяр хүргье. Токиогийн олимпоос Алтан медаль аваарай
2017/12/05 202.180.220.186
  • Recent
  • Most Read
  • Most Comment