УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилох асуудлыг эсэргүүцэж УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулсан. Учир нь хууль бус үйл ажиллагаанд оролцож байсан хүнийг улс төлөөлөх элчин сайдаар томилох ёсгүй гэж тэрбээр хэлж байгаа юм. Тэрбээр мөн Б.Хурцтай холбоотой ноцтой асуудлуудаар УИХ-ын түвшинд нээлттэй сонсгол зохион байгуулах ёстой гэсэн санаачлагыг гаргаад байгаа. Ардчилсан намын бүлэг ч үүнтэй санал нэг байгаагаа өчигдөр мэдэгдсэн.
Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцтай холбоотой баримтуудыг цуглуулж байгаа аж. Тэрбээр саяхан Герман улсад очиж Б.Хурцын тус оронд ажиллах хугацаандаа Европын холбооны орнуудаас яагаад хөөгдөж, зугтааж явсан талаарх мэдээлэл, материалуудтай танилцсан байна. Мөн Д.Энхбатын гэр бүлтэй уулзжээ.
Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг талийгаач Д.Энхбат хурандаагийн үхэлд буруутгадаг билээ.
Д.Болор