8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР -Ургамлын тосыг өндөр хэмд буцалгахад хортой бодисууд үүсдэг

2017-12-05 11:16:00

Бидний хүнсэндээ зонхилон хэрэглэдэг НАРАНЦЭЦЭГ, ЭРДЭНЭШИШИЙН тоснууд нь шарж хуурах буюу дулааны өндөр хэмд тэсвэр муутай байдаг. Ургамлын тосыг өндөр хэмд халаах, олон удаа ашиглахад чөлөөт тосон хүчил, фитохимийн бодисуудын задрал явагдаж, бүтэц нь өөрчлөгддөг. Ингэснээр хавдар, зүрх судас, сэтгэцийн өвчин үүсэхэд хүргэдэг хорт бодис болох альдегидууд их хэмжээгээр үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Цэвэршүүлсэн ургамлын тос– Манай улсад худалдаалагддаг ургамлын  тосны ихэнхи нь цэвэршүүлсэн тоснууд байна. Тосны шошгон дээрх рафинированое, refined, extra light гэсэн бичилтүүд нь цэвэршүүлсэн тосон гэдгийг илтгэнэ. Эдгээр тоснууд нь боловсруулалтын явцад эрүүл  мэндэд ашигтай бодисуудаа алдсан байдаг. Харин цэвэршүүлсэн тос нь цэвэршүүлээгүй тостой харьцуулахад дулааны нөлөөнд тэсвэртэй.

Ямар ч ургамлын тосыг дахин халаахад хорт бодис үүсдэг

Олив, рапсын тос нь дулааны хэмд тэсвэртэй. Гэвч эдгээр тосыг олон дахин /2-3 удаа/ ашигладах транс тос болох бусад хорт бодисууд үүсдэг.

ЦЭВЭРШҮҮЛЭЭГҮЙ УРГАМЛЫН ТОС – Эдгээр тоснуудын шошгон дээр нефинированое, unrefined, extra virgin гэж бичсэн байдаг. Эдгээр тос нь тосонд уусдаг аминдэм, эрүүл мэндэд ашигтай тосон хүчлээр баялаг бөгөөд хүйтнээр хэрэглэх нь эрүүл мэндийн ач холбогдолтой. Тухайлбал нэг ханаагүй тосон хүчлүүд цусад дахь муу холестерины хэмжээг бууруулах, мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх гэх мэт ач холбогдолтой.

Иймд цэвэршүүлээгүй тосыг салат зууш амтлах байдлаар хүйтнээр нь хэрэглэж заншаарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment