8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН О.Баасанхүүг намаасаа хөөгөөгүй

2017-12-05 12:10:00

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, гишүүн Н.Удвал, Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар тус намд үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Ц.Оюунбаатар мэдээллийн эхэнд, МАХН-ын удирдлагууд, гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар гурав дахь удаагаа иргэдээр хэлэлцүүлэхээр орон даяар тойрч яваа гээд Үндсэн хуулийн өөрчлөлтөд тус намаас оруулж буй саналуудыг танилцуулсан юм. Дараа нь тэрбээр МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан ч татгалзсан асуудлаар тайлбар хийв. 

Тэрбээр "МАХН-ыг дотроос нь хагалах, буталгах зорилгоор зарим хүн, улс төрийн хүчнүүд санхүүжүүлэн санаатай явуулга хийж байна. МАХН-ын 19 дүгээр Бага хурлаас намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх асуудлаар өчигдөр УДШ хэлэлцсэн. Гэвч Их хурлаараа дүрмийн өөрчлөлтөө хийхийг шаардаж бүртгэхээс татгалзсан. Энэ бол хуулийн хүрээнд гаргасан шүүхийн шийдвэр. Үүнийг зарим хэвлэлээр гуйвуулж, МАХН-ын Бага хурал хүчингүй болсон гэх мэтээр бичиж байна. О.Баасанхүү Их тэнгэрт цөөн хэдэн хүмүүс цуглуулж уулзалт хийсэн. Мөн намын Их хурлыг дур мэдэн зарлаж, ирсэн хүнд 100 мянган төгрөг өгнө гэх мэт дүрмийн бус, хууль бус үйлдэл хийж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн ч хуулийн этгээдийг дангаар төлөөлөх эрхгүй. Дангаараа МАХН-ыг төлөөлж, нэрийг нь барьж Их тэнгэр, Төрийн ордонд тусгай уулзалт хийж, Их хурал зарлах эрхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, Эрдэнэтийн 49-ийн асуудал зэрэг нь намын гишүүд төдийгүй нийт монголчуудын бухимдлыг төрүүлсэн. Тиймээс бид үүнтэй холбогдуулан МАХН-аас мэдэгдэл гаргасан. МАХН 410 мянган гишүүн, дэмжигчтэй. Эдгээрээс хэн нэгэн нь хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлэх нь манай нам 2 хуваагдсаны шинж биш. Гэхдээ намын нэр барьж уулзалт хийж байгаа нь зөрчил. Тэр бүү хэл намын дарга болно гэж байна. Намын даргыг Их хурлаар сонгодог. Даргад өрсөлдөх нь намын гишүүдэд нээлттэй" гэлээ. 

Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням "О.Баасанхүү нар 73 хүний нэр гаргаад МАН, АН-ын 10 гаруй хүн оролцуулж, олон хүний гарын үсгийг хуурамчаар зурчихаад Их хурал зарлаж байна. Бид үүнийг шалгуулж байгаа. Тэгэхээр О.Баасанхүү нарын зарлан хуралдуулж байгаа Их хурал Улс төрийн намуудын хуулиар, намын дүрмээр ч тэр хууль бус. О.Баасанхүү нарын 10 гаруйхан хүн Их хурал зарлаж байгаа нь цаанаа маш том хөрөнгө оруулалттай, том хүчин байгаа хэрэг. Тэрнээс манай нам хуваагдаагүй. Тиймээс хэний санхүүжилтээр энэ ажлыг зохион байгуулж байгааг бид анхаарал тавьж, хуулийн байгууллагуудаар шалгуулж байна" хэмээв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын гишүүнчлэлээс хасах тухай асуудалд тэрбээр "О.Баасанхүүг намын гишүүнээс хасагдах боломж бүрдсэн.Тэрнээс хасаагүй, намын гишүүн хэвээр байгаа" гэж хариулав.  

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Хөөх шийдвэр бага хурлаас гарсан болохоос биш албажаагүй байгаа ш дээ. Их хурлаараа бодвол эцэслэн шийдэх юм байгаа биз. Тэрийг л хэлээд байх шиг байна.
2017/12/06 66.181.169.202
H
Zaluuchuuddaa zaigaa tavij uguu. Enkhbayaraas ard tumen uidaj bna shuu. Bilav tv geer gaj bgaag ni harahaar bushuu erguulmeer boldog. Yamar ch sonirholgui gej
2017/12/05 27.123.214.107
Зочин
САЯХАН ХӨӨСӨН ГЭЖ МЭДЭГДЭЛ ГАРГАСАН. ОДОО БОЛОХООР ХӨӨГӨӨГҮЙ ГЭЭД Л. МАХН ТӨВ АППАРАТ ДЭЭР БАЙГАА ХҮМҮҮС ЗӨНӨЧИХСӨН ЮМ БИШ БИЗ ДЭЭ АРАЙ ХЭ ХЭ. ОДОО НААД НАМАА ШИНЭЧЛЭЭ. ЗАЛУУЧУУДДАА БОЛОМЖ ОЛГО
2017/12/05 103.9.90.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment