8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Уул сум хураасан хавхаараа хөшөө босгожээ

2017-12-05 13:04:20

БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай 3” аяныг өрнүүлж байгаа. 2015 онд Ховд аймгийн Жаргалант хайрхан ууланд хавханд орсон ирвэсний дүрс автомат камерт бичигдсэнээс үүдэн уг аяныг эхлүүлж байжээ.Хууль бус анчид буугаар буудаж ан хийхийн оронд хавх тавих нь хууль хяналтынханд баригдахгүй гэж хавх тавьдаг байна. Ийм хавханд нэн ховор амьтад орж бэртэх, үхэж үрэгдэх тохиолдол их гарсаар байгааг таслан зогсоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ-наас улс орон даяар эхлүүлсэн.

Гурван жилийн хугацаанд 1434 хавхыг байгальд тавихаас сэргийлж нэг жилд хамгийн багадаа 14340 амьтны амь аврагдаж байгаа аж.Дорнод аймгийн Баян-Уул сум хураасан хавхаараа “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” гэсэн хөшөө босгосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл