-15o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний шигшээ Индонезийн эсрэг хүчтэй өрсөлдөөн үзүүллээ

2017-12-05 13:22:56

Эдгээр өдрүүдэд Индонез улсад “ACEH WORLD SOLIDARITY” тэмцээнд оролцож буй Монголын үндэсний шигшээ баг тэмцээний хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Индонезийн багтай хийлээ. Тоглолтын өмнө усархаг аадар бороо орсны улмаас талбай бүхэлдээ шаварт автаж, маш хүнд нөхцөлд тоглолт өрнөсөн. Талбайн 25 минутын дотор хоёр гоолыг оруулан тэргүүлээд байсан бол манай шигшээ багаас М.Төгөлдөр 38 дахь минутад торгуулийн цохилтоос тоог ойртуулав. Гэхдээ Индонезийн баг эхний хагсын сүүлчийн минутад 11 метрийн торгуулийн цохилтоос нэг гоол оруулж нэгдүгээр үе 1:3-аар эрсэг багийн давамгайлал дор өндөрлөлөө. Дэлхийн чансааны 154-д эрэмбэлэгддэг Индонезийн талбайд “Талын хөх чононууд” хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн . Түүнийхээ үр дүнд дахин 11 метрийн торгуулийн цохилтын эрх авч М.Төгөлдөр хоёр дахь гоолоо оруулсан юм. Гэвч үлдсэн хугацаанд манай баг тоог тэнцүүлж чадсангүй тоглолт 2:3-аар Индонезийн багийн хожлоор өндөрлөлөө. Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын үндэсний шигшээ баг тэмцээний сүүлийн тоглолтоо 12.06-нд 21:00 цагаас Бруней улсын багтай хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
СОЛОНГОС , ЯПОНЫ БАГУУДТАЙ ИНГЭЖ ТОГЛОСОН БОЛ МЭДЭЭЛЭЖ БАЙ , ӨРӨВДМӨӨР Ч ЮМ ШИГ ИЧМЭЭР Ч ЮМ ШИГ
2017/12/05 202.9.42.75
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах”-ыг ихэнхи иргэд дэмжсэн байна. Та үүнийг дэмжиж байна уу.

Нийт санал өгсөн: 24