8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо

2017-12-05 15:29:00

Монгол Улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох сургалтыг зохион байгуулж, хүүхдийн эрхийн улсын 38 байцаагчийг бэлтгэлээ. Тодруулбал, энэхүү сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран есдүгээр сарын 18-аас 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн нийт 38 албан хаагч хамрагдсан юм.

Тэгвэл өнөөдөр дээрх албан хаагчдад улсын байцаагчийн үнэмлэх, тамга тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хурлын танхимд боллоо.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцов.

Уг үйл ажиллагааг нээж, ХНХ-ын сайд С.Чинзориг “Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийг бууруулахад улсын байцаагчид чухал үүрэгтэй. Та бүхэнд хуулийн салбарт 30 гаруй жил ажилласан Г.Сүхбаатар прокуророос мэргэжил, аргазүйн зөвлөгөө авах бүрэн боломжтой. Тиймээс төрийн албан хаагчийн ёсзүйг баримталж, хүүхдийн эрхийг хамгаалахад бүхий боломжоо дайчлан ажиллахыг хүсч байна” гэв.

Хүүхдийн эрхийн улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийг шалгаж, зөрчил гаргасан этгээдэд торгууль ногдуулахаас гадна хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт тавих юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хуучин кадр
Энэ байцаагчид хаана ажиллах юм бэ? Ер нь улсын байцаагчид яам яаман дээрээ ажиллаж яамны бодлогын хэрэгжилтийг хянаж ажиллах ёстой шүү.
2017/12/05 135.23.229.57