Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15.00 цагт Төрийн ордонд болно. Энэ удаагийн хуралдаанаар сайд нар 11 асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсохоор товложээ.
Хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг танилцуулж байна.
№ | Засгийн газрын гишүүн | |
Хэлэлцэх асуудал | ||
1. | Төрийн өмчит зарим хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай | Г.ЗАНДАНШАТАР |
2. | БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төсөл | Ч.ХҮРЭЛБААТАР |
3. | Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн багц хүрээнд хэрэгжих “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
4. | Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр, Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл | Ч.ХҮРЭЛБААТАР |
5. | Төлөвлөгөө батлах тухай | Ц.НЯМДОРЖ |
6. | Үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай | С.ЧИНЗОРИГ |
7. | Олон улсын спортын тэмцээн зохион байгуулах тухай | Ц.ЦОГЗОЛМАА |
8. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Б.БАТЗОРИГ |
9. | Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай | Б.БАТЗОРИГ |
10. | Жагсаалт батлах тухай | Б.БАТЗОРИГ |
11. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал | ||
12. | Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар | Г.ЗАНДАНШАТАР |
13. | Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар | Г.ЗАНДАНШАТАР |
14. | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар | Г.ЗАНДАНШАТАР |