8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ”Малчдын зөвлөгөөн”-д өндөр ач холбогдол өгч, ажиллалаа

2017-12-05 18:00:00

Хоёр жил тутам уламжлал болон зохион байгуулагддаг аймгийн “Малчдын зөвлөгөөн “ 2017 оны 11-р сарын 30-наас эхлэн 2 хоног амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, 15 сумын шилдэг тэргүүний малчдын төлөөлөл 250 гаруй төлөөлөгчид хуран чууллаа. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ зөвлөгөөнд өндөр ач холбогдол өгч, өөрийн санаачлагаар ШУТИС-ийн болон бусад эрдэмтэн доктор судлаачдын багийг урьж оролцуулан малчдад хоршиж, хамтран ажиллах давуу талыг ойлгуулах, шинжлэх ухааны үндэстэй мал аж ахуйг хөгжүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх талаар илтгэл тавьж, чөлөөтэй санал бодлоо солилцлоо. Цаашид орон нутгийн малчдыг хөгжүүлэх талаар дэмжин хамтран ажиллах эхлэл тавигдаж байгаад баяртай байгаагаа ч энэ үеэр дуулгалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
7777777
маш зөв малчид аа дэмжиж ажилавал монгол хөгжинө.
2017/12/06 202.55.191.205