8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхболд, "Алтангадас"-ынхны тулаан Засгийг огцруулахад хүргэх үү

2016-01-21 11:53:00

Ардчилсан нам ҮЗХ-ны хурлаа төрийн ордонд хийхээр товоо зарлаад байсан. Гэвч ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. Учир нь уржигдар буюу ҮЗХ-ны хурал болохоос нэг өдрийн өмнө УИХ-ын Г.Уянга гишүүн ерөнхий сайдыг огцруулах төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан.

Уг асуудлаас болж Ардчилсан нам фракцууд нэгдсэн байр суурьд хүрч чадаагүйгээс болж ийн хуралдсангүй гэх. Ийнхүү намын дарга болсоноос хойш анхны ҮЗХ З.Энхболд хийж чадсангүй. Энэ талаар цахим ертөнцөд “З.Энхболд намын дарга болсноосоо хойш анх удаагаа ҮЗХ-гоо хуралдуулах гээд чадсангүй, З.Энхболд УИХ дотроо л том байж болно. ҮЗХ-нд нөлөөлөлгүй нэгэн" гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлж байна.

АН-ын намын дарга Ерөнхий сайд байх уу, Ерөнхий сайд намынхаа даргын суудлыг авах уу

Тэгвэл юу Засгийн газрыг унагах хэмжээнд хүргэв. Энд нэг зүйлийг эргэн сануулъя. Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлсэн билээ. Тус шаардлагад Ерөнхий сайдын зүгээс намын дарга бол Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчмын дагуу явна гэдэгт санал нэг байгаагаа мэдэгдсэн байдаг.

Тиймээс АН-ын намын дарга Ерөнхий сайд байх уу, Ерөнхий сайд намынхаа даргын суудлыг авах уу гэдгийг наймдугаар сарын 3-нд ээлжит бусаар хуралдах УИХ-ын чуулганаас өмнө ҮЗХ-оор шийдэх ёстойг шаардсан. Тухайн үед З.Энхболд Ерөнхий сайд болохгүй гэдгээ мэдэгдэж, түүний хуулийн бодлогын зөвлөх Гансүх “АН-ынхан УИХ-д олонх болоогүй учраас намын дарга нь заавал ерөнхий сайд болох хууль байхгүй. Олонх биш тохиолдолд энэ асуудлыг хэрхэн зохицуулах зохицуулалт одоогоор байхгүй” хэмээн жиргэсэнийг харахад албан тушаалаа өгөхгүй хэмээн гүрийсэнийг илтгэх. Гэвч тэдний энэ эвдрэлцэл гүнзгийрсэнээс үл барам Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүрчээ.  Мэх мэхэндээ болсон талаар ч зарим нь ярьж байна.

АН доторх эрх мэдлийн төлөөх дайнд “Алтангадас” чиглүүлэн явж буй. Сонгууль ойртож, хэн тойрог авах, хэн листэнд орох эсэхээ шийдэх эгзэгтэй цаг мөчид өөр өөрсдийн хүмүүс шургуулах дайны ард Намын даргын төлөөх тулаан нуугдана. Тиймдээ ч байдлыг ажигласан З.Энхболд МАН-ынхантай тохироо хийж, Ч.Сайханбилэгийг  буулгахаар шийдсэн гэх.

Угаас өөрөө Ерөнхий сайд болохгүйгээс хойш түүнд эрх мэдлээ хадгалах ганцхан арга зам байгаа нь Ч.Сайханбилэгийг зайлуулах. Тэгвэл Ч.Сайханбилэг ҮЗХ-г атгажээ. Тусын ҮЗХ-гийн ихэнх нь гишүүд нь “Алтангадас”-ынх. Тиймдээ ч зарим эх сурвалж З.Энхболд намын даргаа алдах нөхцөл үүссэнийг мэдрээд зориуд хурлыг өөрөө хойшлуулсан гэсэн өөр мэдээллийг ч түгээж байна. Ямартай ч З.Энхболдод халтай нөхцөл үүсч эхлэв. Тиймээс З.Энхболдын дараагийн нүүдэл юу байж болох вэ? МАН-тай нийлээд намын даргынх нь албан тушаалыг булааж авах гээд байгаа Ч.Сайханбилэгийг огцруулах эсвэл өөр хувилбарыг сонгох уу. Алтангадасынхан энэ удаа Засгийн газраараа дэнчин тавьж, намын даргаа авах дээр хатуу зогсч байна.

Энэ нь мэдээж ирэх 2016 оны сонгуульд ялсан ч бай, ялаагүй ч байсан хамаагүй Засагт батгах гэсэн оролдлого. Тэд хэдийгээр намаа аваад ирэх сонгуульд ялагдлаа ч гэсэн МАН-тай эвсэж засаг байгуулах өндөр магадлалтай байгаа. Ийм тохиолдолд Алтангадасын хүмүүсийг албан тушаалуудад томилох юм. Өөрөөр хэлбэл 2020 он хүртэл тэд албан тушаалтай явна гэсэн үг. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
АН-ын зодоон энэ улсыг сүйрүүллээ
2016/01/22 103.17.108.42
Bosoo
Zi tiim amarhan unah hun bishee bugdiig nariin tootsolson Bgaa altangadas Zigeer oroldoj baij harin bur archuulah vii dee.Jenco Zi 2 odoo altangudasnuudiig nam dar
2016/01/21 103.17.108.42
Иргэн
Алтангадасын ГОНГИНОО, А- ЯК хоёр бол аймшиг ..
2016/01/21 103.17.108.42
gjokoo
Shaana biz
2016/01/21 103.17.108.42
ЗОЧИН
АЛТАНХУЯГ, АЛТАНГАДАСЧУУД АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ҮГҮЙ ХИЙЖ, АВИЛГЫГ ЦЭЦЭГЛҮҮЛЖ, УЛСАА ДАМПУУРЛЫН ИРМЭГТ АВЧИРСАН. ТЭДНИЙГ ТӨРӨӨС ХОЛ БАЙЛГА.
2016/01/21 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment