8o
Улаанбаатар хот
mobile menu

Нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2017-12-06 08:19:45

2017.12.6, Лхагва гараг / Билгийн тооллын: 18
Өвлийн эхэн цагаагчин гахай сар
Дөрвөн ногоон мэнгэтэй Улаагчин туулай өдөр

Аргын тооллын: 2017.12.6, Лхагва гараг
Наран ургах шингэх: 08.26-17.00
Үс засуулбал: Эд малын гарлагатай
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment