
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Төрийн ордонд болно. Энэ удаагийн хуралдаанаар сайд нар 11 асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсохоор товложээ. Хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг танилцуулж байна.
| № | Засгийн газрын гишүүн | |
| Хэлэлцэх асуудал | ||
| 1. | Төрийн өмчит зарим хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай | Г.ЗАНДАНШАТАР |
| 2. | БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төсөл | Ч.ХҮРЭЛБААТАР |
| 3. | Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн багц хүрээнд хэрэгжих “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
| 4. | Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр, Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл | Ч.ХҮРЭЛБААТАР |
| 5. | Төлөвлөгөө батлах тухай | Ц.НЯМДОРЖ |
| 6. | Үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай | С.ЧИНЗОРИГ |
| 7. | Олон улсын спортын тэмцээн зохион байгуулах тухай | Ц.ЦОГЗОЛМАА |
| 8. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Б.БАТЗОРИГ |
| 9. | Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай | Б.БАТЗОРИГ |
| 10. | Жагсаалт батлах тухай | Б.БАТЗОРИГ |
| 11. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
| Танилцуулах асуудал | ||
| 12. | Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар | Г.ЗАНДАНШАТАР |
| 13. | Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар | Г.ЗАНДАНШАТАР |
| 14. | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар | Г.ЗАНДАНШАТАР |



