8o
Улаанбаатар хот
mobile menu

Microsoft компани ISO 37001 стандартыг 2018 онд түүчээлэн нэвтрүүлэхээ дэлхий нийтэд зарлалаа

2017-12-06 10:59:48

 

Олон улсын стандартчиллын байгууллагаас (ISO) өнгөрсөн оны аравдугаар сард авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих зорилгоор цоо шинэ “Авлигатай Тэмцэх Ажлын Менежментийн Тогтолцоо. Шаардлага ба Хэрэглэх Удирдамж” ISO 37001:2016  стандартыг баталсан. Энэхүү стандартыг баталж гаргахдаа “Авлигын эсрэг стандарт ногоон гэрэл асаалаа” хэмээн Олон улсын стандартчиллын байгууллага тодотгон онцолсон билээ.

"ISO Mongolia" ХХК тус стандартыг үндэсний болгоход боловсруулалт хийж, Стандарт хэмжилзүйн газрын Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 05 тогтоолоор MNS ISO 37001:2017 батлагдсан.

Стандартын зорилго нь авлигатай тэмцэх шаардлагыг тогтоох, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах, хадгалах төдийгүй авлига үүсч болох бүх салбарыг авлигаас хамгаалах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэхэд оршино.

Тэгвэл Сингапур, Перугийн засгийн газрууд аль хэдийн Олон Улсын шинэ стандарт болох ISO 37001–г нийтийн хангамж үйлчилгээндээ хэрэгжүүлэхээр зөвшөөрөөд байгаа бол  Microsoft компани энэ жилийн эхээр авлигатай тэмцэх ISO 37001–г үйл ажиллагааныхаа хүрээнд ашиглахаар болсноо зарласан билээ. Microsoft–н Хууль хэрэгжүүлэх хэлтсийн хөтөлбөрийн дарга Judd Hesselroth компаниа төлөөлөн “Бид  ISO 37001-ийг хээл хахуулийн эсрэг арга хэмжээг сайжруулахад чухал хэрэгсэл болно гэж үзэж байна” хэмээсэн.

Тэгвэл ISO 37001 гэж чухам юу вэ? энгийнээр хэлэхэд энэ нь байгууллагуудад авлига, хээл хахуулийн эсрэг үр дүнтэй программ хэрэгжүүлэх, түүнд дэмжлэг үзүүлэх мөн бизнесийн ёс зүйн соёлыг сайжруулахад тусалдаг авлигын эсрэг стандарт юм. ISO 37001 нь олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудад таатай мэдээ бөгөөд магад нэг өдөр корпорациудын хувьд олон улсын бизнесийн бусад байгууллагуудтай хамтрах мандат нь болж мэднэ.

Judd Hesselroth энэхүү стандартын талаар "ISO 37001 бол засгийн газруудын авлигын эсрэг тэмцэхэд зарцуулж буй зардлаа хянах арга нь болж байгаа юм. Мөн засгийн газрууд, байгууллагуудад тавьж болохуйц олон улсад танигдсан зах зээлийн жишиг үзүүлэлтийг өгөх болно” хэмээн өөрийн үзэл бодлоо хэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment