8o
Улаанбаатар хот
mobile menu

1200 Хойд Солонгос иргэнийг нутаг буцаана

2017-12-06 11:05:00

Монгол Улсад барилга, авто зам, ноос ноолуурын үйлдвэрт ажилладаг БНАСАУ-ын 1200 иргэнийг нутаг буцаах шийдвэрийг гаргасан байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Засгийн газраас тив алгассан баллистик пуужин туршсан БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ улам чангатгахыг НҮБ-аас хүссэн байна. Ингээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тогтоол гаргаж, гишүүн орнууддаа БНАСАУ-ын иргэдийг ажлын байраар хангахгүй байх шаардлага тавьсан байна. Гадаадад ажиллаж буй иргэдээсээ авсан мөнгөөрөө БНАСАУ цөмийн зэвсгээ хөгжүүлдэг гэж НҮБ үзжээ.

Энэ дагуу тус орны иргэдийг буцаахаар болжээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "БНАСАУ-ын иргэд нэг жилийн гэрээ байгуулж манай улсад ажилладаг.  Гэрээт хугацаа нь дуусах бүрт сунгуулдаг.  НҮБ-аас гаргасан тогтоолыг биелүүлэхийн тулд БНАСАУ-аас ирсэн иргэдийн хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсон" гэлээ. 

Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо  өнгөрсөн долоо хоногт хаалттай хуралдсан. Иймээс тодорхой тоо баримтыг хэлэх боломжгүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоёр тогтоол гарсан байгаа. Тэр бол заавал хэрэгжих тогтоолууд. Энэ нь зөвлөмжийн статустай тогтоол биш учраас гишүүн орнууд заавал биелүүлэх үүрэгтэй. Үүний дагуу хөдөлмөрлөх гэрээгээр орж ирсэн БНАСАУ-ын иргэдэд тодорхой арга хэмжээ авч эхэлсэн. Тогтоолын дагуу өмнө нь гарсан байсан шийдвэрүүд хэрэгжээд явж байгаа. Харин шинэ зөвшөөрөл, шийдвэрүүд гарахгүй. Би БНАСАУ-ын Элчин сайдыг урьж уулзаад “Нөхцөл байдал ийм байна, зөвөөр ойлгоорой, бид энэ тогтоолыг биелүүлнэ” гэдгээ урьдчилж мэдээлж байгаад уг ажлаа эхлүүлсэн” гэв.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
уг нь хойд солонгосууд үйлилгээгээ хямдхан чанартай хиййдэг нь хүмүүс дээ. эдний оронд болдогсоэн бол өмнөд солонгосын даварсан нөхдийг гаргамаар
2017/12/06 103.9.90.227
Зочин
Зөв зөв. Хэдэн монгол ажилтай болно.
2017/12/06 73.162.217.93
зочин
buruu shuu
2017/12/06 202.9.42.54
  • Recent
  • Most Read
  • Most Comment