8o
Улаанбаатар хот
mobile menu

Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

2017-12-06 14:23:15

Өнгөрсөн шөнө 01.49 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт “Дулааны шугамын хоолойд хүний цогцос байна. Гаргаж өгнө үү” гэсэн дуудлага иргэдээс ирсний дагуу ээлжийн бүрэлдэхүүн ажиллажээ.

Тодруулбал, БЗД-ийн 25 дугаар хороо, Шинэ Монгол сургуулийн баруун талд байрлах дулааны шугамын худагт 42 настай, эрэгтэй Ч согтууруулах ундаа хэрэглэн нас барсан байдалтай байжээ. Цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.Өнгөрсөн 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь дулааны шугамын худгаас хоёр эмэгтэй хүний цогцос мөн олдож байсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энэ улсад төр засаг хууль ёс ,сахилга хариуцлага гэж үнэндээ байхгүй болжээ.
2017/12/06 103.57.95.156