
"Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр өнгөрсөн 10 дугаар сарын 16-наас эхлэн Хэлмэгдэгсэдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж байсан. Тэгвэл түүнтэй холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, шийдвэрлэсэн байна. Шүүх хурал өнөөдөр өглөө 9 цагт эхэлж "Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийг гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэр гаргасан байна. Гэхдээ түүнд ямар нэг ял шийтгэл оноогоогүй, учир нь түүний хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа юм.



