8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Оюунцэцэг: Хүүхдийн бэлгэнд орсон ширхгийн бүтээгдэхүүнийг сайтар шалгаж авах хэрэгтэй

2017-12-07 09:11:00

НМХГ-ын газраас Согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаалах, түүгээр үйлчлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд 2017 оны байдлаар согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх 44 аж ахуйн нэгжээс 24 үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулсан байна. Хүнсний худалдааны 5262 газрын 3767 буюу 71.5, нийтийн хоол үйлдвэрлэлийн 2946 газрын 2400 буюу нь 81.4, нийт 6167 газар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй. НИТХ-ын 2017 оны 19 тоот “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай“  тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд  465 улсын байцаагч, ажилтан, албан хаагчид  9 дүүргийн  хэмжээнд давхардсан  тоогоор архи, согтууруулах ундаа худалдаалдаг 10827,  нийтийн хоолны   3367 газарт хяналт шалгалт хийсэн байна.

Засгийн газрын тогтоолгүйгээр үйлдвэрлэлийн байршил өөрчилсөн, бүртгүүлсэн хаяг дээр өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулсан, ажлын байргүй, зөрчлөө арилгаагүй 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ХХААЯ-нд хүргүүлсэн.

Үүнд спиртийн нэг, архины зургаа, ликёрын нэг, шар айрагны гурван үйлдвэр багтаж байгаа аж. Мөн  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 дүгээр тогтоолыг зөрчиж,  архи согтууруулах ундаа худалдаалсан, түүгээр үйлчилсэн 13 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсан байна. Улмаар хугацаа нь дууссан 51 нэр төрлийн 4663 шил, 92.615.210 төгрөгийн архи, согтууруулах ундааг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 112 нэрийн 4522 шил, нийт 31.306.490 төгрөгийн архийг улсын орлогод оруулахаар улсын /ахлах/ байцаагчийн акт тогтоон, “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-д шилжүүлжээ.

Энэ үеэр НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн ахлах Х.Оюунцэцэгээс шинэ жилийн үеэр хийгддэг урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын талаар тодрууллаа.  

-Шинэ жилийн тохиолдуулан хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт эхэлж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-МХЕГ-ын даргын баталсан урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх тухай 0127 тоот удирдамжийн хүрээнд шинэ жилийг тохиолдуулан хяналт шалгалт хийх зөвлөмж гарсан. Энэ зөвлөмжийн дагуу НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, Хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс төлөвгөө гаргаж шалгалтаа эхлүүлээд байна. Шалгалт энэ сарын 06-ны өдрөөс эхэлсэн. Хяналт, шалгалтын хүрээнд нийтийн хоол үйлдвэрлэлийн газрууд, шинэ жилийн худалдаа үйлчилгэ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж ажиллах зөвлөмжийн нийслэлийн 9 дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлээд  байна.  

-Нийслэл хотод зохиогдох томоохон арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хэрхэн хийх бэ. Хуваарь нь гарсан уу?

-Энэ сарын 25-ны өдөр зохиогдох “Мөнгөн шөнө” арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх хуваарь гарсан. Энэ төрлийн томоохон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажил хангагдаад явж байна. 

Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газар, хүнсний худалдаа үйлчилгээний газруудад худалдаалагдаж байгаа хүүхдийн бэлэг, приотехникийн хэрэгслийг худалдаалж буй газар, бялуу, торт кремтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудад гэсэн үндсэн чиглэлээр хяналт шалгалт хийж байна.

-Иргэд ил задгай худалдаанаас бараа, бүтээгдэхүүн худалдан авах нь энгийн үзэгдэл болж. Тэр дундаа баяр ёслолын үеэр илүү ихээр худалдаа хийдэг. Танай байгууллагаас задгай худалдаанд хяналт шалгалт хэрхэн тавих бэ?

-Жил бүр шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулж арга хэмжээ авч ажиллаж ирсэн. Энэ жил ч ялгаагүй хуваарийн дагуу хяналт шалгалт хийнэ. Ил задгай хүнсний бүтээгдэхүүнээс ихэнхдээ үйлдвэрлэсэн он сар өдөр байхгүй, хаяг, шошгоны зөрчилтэй, худалдаа үйлчилгээ эрхлэх бичиггүй, тусгай зөвшөөрөлгүй, хадгалалтын горим алдагдсан гэх мэт түгээмэл зөрчил илэрдэг.

-Ил задгай болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг газруудаас худалдан авалт хийхдээ юуг анхаарвал зохистой вэ?

-Дээр дурдсан зөрчлөөс сэргийлэхийн тулд иргэд хэлэхэд шинэ жилийн үеэр гэлтгүй өдөр тутамдаа хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хаяг, шошгожилт, үйлдвэрлэсэн он сар өдрийг нь сайтар харж, шалгаж авах хэрэгтэй. Шинэ жилийн үеэр худалдааны төвөөр үйлчлүүлж худалдан авалт хийхдээ бараа бүтээгдэхүүний хаяг, шошгыг сайн харж худалдаа үйлчилгээ авах шаардлагатай.  Мөн болж өгвөл ил задгай худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахаас зайлсхийх хэрэгтэй.

-Шинэ жил болох гээд бүх газар бэлэг боож байна. Тухайн бэлэгт орсон ширхгийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сарыг харах боломж байдаггүй. Үүнд ямар арга хэмжээ авах бэ?

-Нийтээрээ тэмдэглэх баяр ёслолын үеэр хүүхдийн бэлэг дотор хугацаа нь дууссан, зөөлөрч муудсан, эсвэл хатсан ширхгийн чихэр, шоколад, жигнэмэг зэрэг бүтээгдэхүүн хийсэн байх магадлал их байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэддээ бэлэг сонгохдоо баталгаатай газраас бэлгээ сонгохыг зөвлөж байна. Хаяг, шошго зэргийг нь сайтар харж бүтээгдэхүүнээ авах хэрэгтэй. Энэ нь эргээд та болон танай хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал болохоор эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй. Хэзээ, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн ил задгай, чанар стандартын бичиггүйгээр борлуулагдаж байгаа нь иргэдийн эрүүл мэнд болоод амь насанд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд хүнсний бүтээгдэхүүн сонгож авахдаа анхаарал, болгоомжтой хандах хэрэгтэй.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Жигмэд-Лосол
Их хэрэгтэй мэдээлэл өгсөн бнаа, мэргэжлийн хүний үг ондоо юм
2017/12/15 103.229.122.207
Монгол
Хил гаалиар хортой тоглоом, чихэр нэвтрүүлэхгүй бол айдас бараг байхгүй болно. Гааль хариуцсан дарга нар анхаараарай.
2017/12/07 103.229.120.64
Төр
Хэрэгтэй зөвлөгөө байна. Худалдааны байгууллага хариуцлагатай байх хэрэгтэй. Баярлалаа.
2017/12/07 103.229.120.64
123
тийм л хор юм бол үхсэнээ хийж тэр буян гаргаж,бузар оруулдаггүй гэж өөрсдийгөө сүр данзан царайлаад магтаад бдаг юм бэ тэр гаалийнхан чинь
2017/12/07 202.179.25.235
  • Recent
  • Most Read
  • Most Comment