-15o
Улаанбаатар хот
mobile menu

Консулын газраас сэрэмжлүүлэг гаргалаа

2017-12-07 09:20:00

Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гарч цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг мэдэрдэг тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд нисдэг тэрэг болон нохойтой эргүүл тогтмол хяналт хийж ажиллаж байгаа аж. Иймд Европын Холбооны улс руу нэвтрүүлж өгнө, зуучилж өгнө гэх гэмт хэргийн шинжтэй зар, мэдээлэлд хууртахгүй байж, энэ төрлийн мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах”-ыг ихэнхи иргэд дэмжсэн байна. Та үүнийг дэмжиж байна уу.

Нийт санал өгсөн: 24