-15o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн албан хаагчдын шуурхай байдлыг дэмжин, урамшууллаа

2017-12-07 09:25:11

Дэлхийн шилдэг брэнд “Huawei" иргэдийн ая тух, аюулгүй байдлыг ханган ажилладаг төрийн албан хаагч, тэдний шуурхай байдлыг хангаж, урамшуулах зорилгоор “Huawei” компанийн монгол дахь суурийн төлөөлөгчийн газар ”Huawei Technologies” ХХК, нийгмийн хариуцлагыг дээдлэгч Мобиком корпорац болон НЗДТГ-тай хамтран 200 ширхэг “HuaweiY3” ухаалаг гар утсыг үнэ төлбөргүй олголоо.

Тус үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 6-ны өдөр “Улаанбаатар Чуулга”-д зохион байгуулж, НОБГ, НЦГ, Замын Цагдаагийн Алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Нийслэлийн Төр Захиргааны авто бааз” НӨТҮГ ажилтан алба, хаагчид, төлөөллүүд оролцож гардан авав.

Энэхүү арга хэмжээнд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Мобиком корпорацын Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг, Замын Цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны дарга Н.Билэгсайхан, НОБГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нар нээж, ажилтан албан хаагчдадаа гардуулав.   

Арга хэмжээнд оролцогсод “Huawei” болон “Мобиком” корпорацын хамт олон удирдлагад талархсанаа илэрхийлж, тэдний шуурхай байдлыг дэмжин, урамшуулж байгаад баяртай байв.

Мэдээлэл харилцаа, холбооны салбарт ухаалаг утасны хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр, хэрэглэгчид хоорондоо шуурхай мэдээлэл дамжуулж, солилцох шаардлага тулгарч байна. Дунджаар насанд хүрсэн нэг хүн өдөрт 80-90 удаа утсаа шалгаж, асаадаг бөгөөд эмч, цагдаа болон иргэдийн ая тух, аюулгүй байдлыг сахин ажилладаг ажилтан, албан хаагчид өдөрт дунджаар 30 минутын турш тасралтгүй утсаар ярьдаг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах”-ыг ихэнхи иргэд дэмжсэн байна. Та үүнийг дэмжиж байна уу.

Нийт санал өгсөн: 24