8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр суурь: Хар жагсаалтад орсноор эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ

2017-12-07 09:52:00

Европын холбооноос Монгол улсыг татварын шударга бус тогтолцоотой орнуудын хар жагсаалтад оруулсан. Манай улсыг хар жагсаалтад оруулснаар эдийн засагт ямар өөрчлөлт орох цаашлаад юу өөрчлөгдөх талаар зарим гишүүдийн байр, суурийг сонслоо. 

 САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: ЭНЭ БОЛ АНХААРУУЛГЫН ХЭМЖЭЭ 

- Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг хэлэлцүүлнэ. Ингэхдээ холбогдох сайд нараас нь саналыг нь авч хэлэлцүүлнэ. Манай арилжааны банкиудад данстай гадаадын иргэдийн дансны хуулга болон Монголын аж, ахуй нэгжүүдэд хувь эзэмшдэг гадаадын иргэдийн мэдээллийг татварын байгууллагаар дамжуулан авч байхыг Европын холбооноос хүсч байгаа. Өөрөөр хэлбэл, татварын хувьд ил тод биш, мэдээлэл авахад төвөгтэй байдалтай байна гэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ил, тод байдлыг хангаж олон улсын байгууллагуудаас тавигддаг стандартад нийцэж ажиллах шаардлагуудыг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тавьж эхэлсэн юм байна лээ. Бид үүнтэй холбоотойгоор холбогдох нэмэлт судалгаануудыг хийгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Манай орон гадны оронд данс эзэмшдэг иргэдийнхээ мэдээллийг авахыг шаарддаг. Үүний нэгэн адил Европын холбоо өөрсдийн иргэдийн данстай холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулж авахыг хүсч байгаа. Бид үүнтэй нийцэж ажиллах ёстой гэсэн байр, суурьтай байгаа. Манай улс холбогдох хууль тогтоомжоо өөрчлөх шаардлагатай. Татварын байгууллагаар дамжиж мэдээлэл авах бол татварын мэдээллийн системийг сайжруулж бусад орнуудтай харилцдаг тогтолцоог бий болгох ёстой. Европын холбооныхон энэ өөрчлөлтийг 2019 онд хийх боломжтой гэж мэдэгдсэн. Манай татварын хуулиар банкны мэдээллийн хуулийг ил тод гаргаад байдаггүй. Тэгэхээр бид энэ асуудлаар Монгол банктай зөвлөлдөж байгаад татварын хуулиндаа өөрчлөлт оруулна. Европын холбооноос манай улсыг оффшор бүсээр зарлаагүй. Харин татварын мэдээллийн хувьд ил тод биш байна гэдэг асуудлаар л манай улсад хандаж байгаа юм. Түүнээс биш оффшор бүсээр зарлаагүй. Цаашид бид гадаад харилцааны яамаараа дамжуулаад Европын холбооныхонтой холбогдож энэ асуудлаар хэлэлцэнэ. Татварын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн байгаа. Ойрын хугацаанд хэлэлцүүлгийг нь хийнэ. Мэдээж, энэ бол таатай зүйл биш. Европын холбоо руу гаргах экспорт, гадаад худалдаанд эрсдэл саад үүсэх ямар ч эрсдэл үүсэхгүй. Энэ бол анхааруулгын арга хэмжээ.Сангийн яамнаас 2019 онд багтаагаад хууль эрхзүйн орчноо сайжруулахад болох юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН, ЭДИЙН ЗАСАГЧ З.НАРАНТУЯА: НАЙДВАРГҮЙ ОРОН ГЭЖ ҮЗЭЭД ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛСАН 

-Европын холбоо бол Монгол Улсыг оффшор бүс гэж зарлаагүй. Оффшорын асуудалд холбогдсон учраас найдваргүй, харилцахад эрсдэлтэй орон гэж үзээд хар жагсаалтад оруулсан гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу. Ингэснээр Европын холбооны улс орнууд Монгол Улстай харилцахдаа болгоомжлоорой гэсэн дохиог өгч байна. Тэгэхээр улсын эдийн засгийн бодлогоо төвлөрүүлж, уялдуулж чадахгүй байгааг илтгэсэн мессеж ирлээ гэж харж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРЭХЭД ТӨВӨГТЭЙ БОЛНО

- Манай улс оффшор бүсэд багтах улс орнууд гэсэн хуулийн хоригууд гаргаад байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оффшор бүсэд багтах улс орнуудыг зарлах гэж байгаа байхгүй юу. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр оффшор бүсэд байгаа мөнгө хууль бус мөнгө шүү гэдгийг дэлхий нийтэд болон өөрсдийнхөө бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчдад зарлах гээд байна. Өөрөөр хэлбэл, тэнд мөнгөө байршуулж болохгүй гэж хэлж байна. Гэтэл бусад улс орнууд манай улсыг хар жагсаалтад оруулаад яриад эхлэхээр бизнесийн цэвэр мөнгө орж ирэхэд хүндрэлтэй болж байна. Бидний зовлон Оюутолгой байж л байна ш дээ.Тийм луйварын хөрөнгө оруулалтууд л орж ирнэ. Жинхэнэ харилцуур ашигтай бизнес хийе, манайд хөрөнгө оруулъя гэсэн хөрөнгө оруулалт орж ирэхэд төвөгтэй болно.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
60terbym shaxaa Nyamka
Manii ofshorchd
2017/12/08 202.179.24.125
Чухам
Монгол улс авилагчдаа буудан хороовол хар жагсаалтаас гарах байх
2017/12/07 66.181.160.82
о
о
2017/12/07 119.40.103.66
ЗОЧИН
АВИЛГАЛЫН ИЛРҮҮЛЭЛТИЙГ УРАМШУУЛАЛЫН СИСТЕМД ОРУУЛААСАЙ
2017/12/07 119.40.103.66
ЗОЧИН
УРАМШУУЛЛЫН МАЯГААР НЭГ НЭГНЭЭ БАРЬЖ ӨГДӨГ ТОГТОЛЦООТОЙ БОЛМООР ЮМ,
2017/12/07 119.40.103.66
ИРГЭД
МУУ БАЛАГТАЙ ХОВДОГ СУВДАГ ХУЛГАЙЧДААС БОЛЖ УЛС ОРНЫ НЭР НАВС УНАХ ЮМДАА ,ХӨРӨНГИЙГ ХУРААН ХАРИУЦЛАГА ТООЦООЧЭЭ ,УЛС МИНЬ ХЭЗЭЭ БҮХ ШАТНЫ ХУЛГАЙЧДААС САЛАХ ВЭЭЭ,ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ
2017/12/07 119.40.103.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment