ЧУУЛГАН
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж олонхын саналаар баталлаа. Уг хууль батлагдсан өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр аймаг, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн албанд ажиллах бололцоо бүрдлээ.
Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар “Хэрвээ энэ хуулийг энэ чигээр нь баталвал Үндсэн хуулийн цэцэд очих болно. Төрийн албыг улс төрөөс ангид байлгах ёстой гэж ярьдаг атлаа Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчин, эрх зүйн харилцааг бий болгож байгаа нь буруу” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
Одоо чуулганы хуралдаанаар 2018 оны нэгдсэн төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна.
Т.Энхэлээ