8o
Улаанбаатар хот
mobile menu

ЧУУЛГАН: Гишүүдэд гурван тэрбум төгрөг өгөхгүй

2017-12-07 12:39:00

ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авсангүй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос асуулт асууж, хариулт авсаныг хүргэе. 

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: МИНИЙ ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГ ХААНА БАЙНА

 О.Баасанхүү: Төсвийг алдагдалтай батлах шалтгаан юу вэ? Хоригт гишүүдийн 3 тэрбум гэж байна. Миний 3 тэрбум төгрөг хаана байна вэ?  Багийн Засаг даргад 30 сая төгрөгөөр машин авах юм байгаа юм уу. Замбараагүй юм байна гэж хоригт дурджээ. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Японоос 850 сая ам.доллар авна. Төсвийг алдагдалгүй батлах боломж бий юу?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсвөө алдагдалгүй болгочихвол өр буух боломж бүрдэнэ. Сүүлийн 5 жил үргэлжилсэн  бодлогын алдаанаас болж, төсөв алдагдалтай явж ирсэн. Төсвөөс гадуур хэрэгжүүлээд явсан хөтөлбөрийг төсөвт суулгахаар алдагдал өсөж байгаа. Тухайлбал, 2012 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 12.9 хувь, 2015 онд 8.1 хувь, 2016 онд 17.5 хувьтай тэнцэж байсан. 2017 онд төсвийн алдагдал 9 гаруй хувьтай гарахаар байгаа. 2018 онд төсвийн алдагдлыг 8 хувьд оруулахаар батлуулсан. Ингэхээр төсвийн алдагдлыг 2017 оныхоос 400 тэрбумаар буулгасан. Олон жил төсөв алдагдалтай явж ирснийг огцом буулгах боломжгүй. Төсвийн сахилга батыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Төрийн мөнгийг Төрийн сангаас гаргаад арилжааны банкуудад байршуулдаг болсон байна.Төр өөрийнхөө мөнгийг банкинд байршуулчихаад эргүүлээд өндөр хүүтэйгээр авдаг тогтолцоо ужгирсан байна. Энийг засахаар ажиллаж байна. Өндөр хүүтэй авдаг зээлийг багасгая. Өмнөх өндөр хүүтэй авсан зээл,  үнэт цаасыг бага хүүтэй зээлээр солихоор ажиллаж байна.  Зээлийн хүүгийн зардлыг бууруулахад Сангийн яам онцгойрч ажиллаж байна.

Д.ТОГТОХСҮРЭН: УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ГЭСЭН МӨНГӨ БАЙХГҮЙ 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 2018 оны төсөвт УИХ-ын гишүүний гэсэн мөнгө огт байхгүй. УИХ-аар улсын төсвийг батлах явцад 58 тэрбумын хөрөнгө оруулалт нэмэгдүүлсэн. Эхэлчихсэн ажлыг 2018 онд дуусгахын тулд хөрөнгө оруулалтыг нэмсэн.

ЕТГ-ын дарга  З.Энхболд: УИХ-ын гишүүн О.Баасанхүүд 3 тэрбум гэж яриа байж болохгүй.Одоо гурван тэрбум гэж хэлэгдэхдээ хүрээд байна. Ерөнхийлөгчид албан бичиг ирээд байгаа юм. Н.Тогтохсүрэн гишүүний 125 төсөл хөтөлбөр  гурван тэрбумд яригдаад байгаа юм. Төсөв хэлэлцэх үед гэнэт нэмэгдсэн зүйлийг яагаад буулга гээд байна вэ. Зураг төсөвгүй зүйл гишүүд оруулж ирдэг. Үнэхээр шаардлагатай улсын хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулна уу гэхээс тойргийн хөрөнгө оруулалтыг төсөвт оруулдаггүй. 192 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн асуудал гэж байгаа. Алдагдалгүй төсөв батлах боломж анх удаа гарч байгаа. ОУВС-гийн хийсэн гэрээний дагуу 5.5 тэрбум ам.доллар орж ирнэ. Тиймээс төсвийг алдагдалгүй батлах боломж байсан.

Д.ЭРДЭНЭБАТ: ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРЫН ГУРВАН АЛДААГ ХОРИГЛОСОН 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийг гурван удаа хориг тавилаа гэж байна. Би бол Засгийн газрын гурван алдааг хэлж байна гэж бодож байна. Төсвийн тодотгол дээр иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээр багш, эмч нарын цалинг нэмэхгүй байж халамжаа нэмсэн нь буруу. Хүүхдийн мөнгийг 100 хувь өгч байснаа он гаруут 60 хувь болгосон чинь алдаа юм биш үү. Үүнийг  хэлж байхад хоригийн тухай яриад байна. Ипотекийн зээл хаана явна вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2012-2016 оны эдийн засгийн бодлого зөв байсан гэж ярьж байх шиг байна. Тэр үед валютын нөөц их байсны зээлээр бүрдүүлчээд сууж байсан. Чингис бондын зээлийг төлж чадахгүй улс орон даяар хандивын аян өрнүүлэхээр болсон байсан. Монгол Улсын зээлжих зэрэглэл гурван шатлалтай болж байна. Хөрөнгө оруулагч нар зугтааж, аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсан.Ипотекийн зээлийг Монголбанк мөнгө хэвлэж хийсэн. Нэг талдаа иргэдийг оронсууцжуулсан сайн талтай ч нөгөө талдаа үнэ хөөрөгдсөн.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Ипотекийн зээлийг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй нь олон улсын жишиг. Тиймээс Монголбанк үнэт цаас гаргасан. Одоо өөр гарц хайна гэсэн. Өөр гарц байхгүй. Бид ОУВС-гийн үгээр явдаггүй байсан. Бид ард иргэддээ татварын ачаалал үүрүүлээгүй.  Ипотекоо үргэлжлүүлж, улсын төсөвтэйгээ холихгүй байсан бол өнөөдөр орон сууцанд айлууд орох байлаа. Та бүхний бүрэн эрхийн хугацааны 47 хувь өнгөрөөд байна. Орон сууцны зах зээлийг цаашид яахыг мэдэхгүй.

Мөн УИХ-ын зарим гишүүд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдыг амьдралаас тасарсан зүйл ярьж байна. Өнөөдөр зарим дүүрэгт хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна. Хамгийн сүүлийн ээлжийн хүүхдүүд шөнө хичээллээд тарж байна. Тэдний сургуулиудыг шийдэхгүй яаж явах юм гэж шүүмжилж байна. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВРИЙГ НЭМЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН 3 ТЭРБУМ МОНГОЛЫН АХМАДЫН БАЙГУУЛЛАГА ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ АХМАДЫН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАР ГЭЖ ЗҮГЭЭР ЦАЛИ Н АВСАН ХҮМҮҮС БАЙХ ЮМ СОЛИХ ХЭРЭГТЭЙ АЙМАГ ОРОН Н
2017/12/11 202.179.31.60