8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог нар Ерөнхий сайдыг огцруулах төслөө эргэн татах уу

2016-01-21 13:25:00

УИХ-ын гишүүн Г.Уянгын өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах өнөөдрийн гол сэдэв болоод байна. Уг тогтоолын төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байсан ч 13 цаг хүртэл хойшлоод байна. Үүнээс өмнө "Шударга ёс" эвсэл энэ асуудлаар хуралдсан бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр "Засгийн газрыг огцруулахгүй. Саналаа тат" гэх асуудлыг хэлжээ. Намын даргынхаа шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог нар тусдаа хуралдаж байна. Энэ үеэр  "Даргын шийдвэрийг дагаж нэр хүндээрээ дэнчин тавьсан. Одоо болно. 2016 онд гишүүн болохгүй байж магад. Гэхдээ хүнээрээ үлдмээр байна" хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр сууриа илэрхийлсэнийг Г.Уянга дамжуулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Enkhbayar darga ch nuluu buhii hunii neg yah argagui mun
2016/01/21 103.17.108.42