8o
Улаанбаатар хот
mobile menu

Ломбардуудад шалгалт хийжээ

2017-12-07 15:34:47

Барьцаалан зээлдүүлэх газруудад буюу ломбардуудад шалгалт хийжээ.Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, тус дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга нарын баталсан удирдамжийн дагуу Барьцаалан зээлдүүлэх газрууд "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтлэг үүрэг”-ээ хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт хийжээ.

Шалгалтаар нэр бүхий 42 аж ахуйн нэгжийн харуул хамгаалалт, мэдэгдэл, зөвлөмжийн дагуу хариу өгч, хийгдсэн ажил, цагдаагийн байгууллагад сэжиг бүхий эдзүйлийн талаар мэдээлэл өгч байгаа эсэх талаар шалган, дээрх аж ахуйн нэгжүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх яриа таниулгыг хийж ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Tsagdaa nar yugaa shalgaad bdiin bee heden huwiin huutei her hugatsaand ed zuils awch bgag ni shalgal da 10 14 honog 10 huwi huutei huwiin lombard hotoor neg luiwar hiij bn
2017/12/08 107.167.112.183