8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцийн дүгнэлтийг хүлээж авав

2017-12-07 16:12:29

ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Цэц энэ сарын 29-нд Дунд суудлын хуралдаж, Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаал цуглаанд оролцуулсан, зохион байгуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь тайван жагсаал, цуглаан хийх иргэний  эрх чөлөө болон тэгш эрхийн талаарх зарчмыг хязгаарласан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх иргэний мэдээллийг авч хэлэлцсэн байна.

Чуулганы хуралдаанаар эл асуудлыг авч хэлэлцэх үед гишүүд аливаа улстөрийн хүчнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг намын хүсэл сонирхолд нийцүүлэн өөрсдийнх нь зорилгын эсрэг жагсаал цуглаан татан оролцуулахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл