-15o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Японоос 850 сая доллар зээлнэ

2017-12-07 16:46:58

ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон баталлаа. Үүний дараа Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн учраас төслийг баталлаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн газраас 850 сая ам.долларыг 0.8  хувийн хүүтэйгээр гурван жилийн хугацаатай олгохоор болсон. Үүний эхний санхүүжилт болох  283,3 сая ам.долларын хэлэлцээрийг 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ний өдөр гэрээг хэлэлцэн баталсан. Нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын санхүүжилтэд олгох хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг зээлээр төсвийн зардлыг санхүүжүүлнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. 

Үүний дараа санал хурааж, Япон улсаас авах зээлийн санхүүжилтийн хэлэлцээрийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Зээл авахгүй гэсэн амлалт хаачиваа МАНынхаан
2017/12/07 66.181.187.211
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах”-ыг ихэнхи иргэд дэмжсэн байна. Та үүнийг дэмжиж байна уу.

Нийт санал өгсөн: 24