-15o
Улаанбаатар хот
mobile menu

825 автобус байгаагаас 565 автобус зөрчилтэй байна

2017-12-08 13:00:00

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25422 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 152 нэгж буюу 0.6 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1183 үйлдэл бүртгэгдсэн нь 183 нэгж буюу 18.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Давхардсан тоогоор цагдаагийн 4834 алба хаагч, 206 сонсогч эргүүлд үүрэг гүйцэтгэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1076 иргэнийг саатуулан, биеэ авч явах чадваргүй 389 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 49 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоож ажилласан” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3402 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 105, зөрчлийн шинжтэй 2223 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 95 ослыг материалжуулан шалгаж байна.

Гудамж замд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, торгуулсан хүний тоо болон торгуулийн мөнгөн дүн тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Замын цагдаагийн албаны даргын баталсан “Нийтийн тээвэр-Аюулгүй зорчигч” сэдэвт арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөний дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Нийтийн тээврийн 18 байгууллагын 825 автобус байгаагаас 565 автобусыг шалгаж 176 автобус зөрчилтэй байлаа.

Том оврын нийтийн тээврийн хэрэгслийн насжилтийн хувьд 2005-2011 онд үйлдвэрлэгдсэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, цахилгааны засвартай зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй ноцтой зөрчлүүд илэрсэн.

Мөн техникийн үзлэг тооллогод хамрагдаагүй, мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, техникийн өнгө үзэмж байдлын хувьд муу, хаяг дутуу, дуут дохио ажиллахгүй, утаа ихтэй, улсын дугаарын гэрэл асахгүй буюу бүдгэрсэн, лед гэрэл тавьсан, суудлын бүрээсгүй, жолооч хамгаалах бүсээр тоноглогдоогүй зэрэг зөрчил нийтлэг ихээр илэрсэн.

Шалгалтын хүрээнд зарим зөрчлийг газар дээр нь арилгуулан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дахь хэсгийг үндэслэн 2.600.000 төгрөгөөр торгож арга хэмжээ тооцон ажиллалаа” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүйтэрч зарим өдрүүдэд бага зэргийн цастай байлаа. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 116 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 101, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 15 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд 11 дүгээр сарын 18-ны өдөр мал, амьтны гоц  халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоон тухайн орон нутгийн авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан, СХД-ийн 22-р хороо Шижирийн даваа, ЧД-ийн 19-р хороо Ар гүнтийн даваагаар давж маршрутын бус замаар Улаанбаатар хотод ирэх авто тээврийн хөдөлгөөн ихэссэн тул дээрх газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын постыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 24 цагаар ажиллуулж байна.

Нийт 1559 тээврийн хэрэгсэл нэвтэрснийг шалгаж, амьд мал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн, гарал үүслийн бичиг баримтгүй 144 автомашиныг буцааж, 1415 автомашиныг ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлсэн” гэж танилцуулав.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу  мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Агаарын чанар сайжруулах 1-4 дүгээр бүсэд үйл ажиллагаа явуулж буй 8311 иргэн, аж ахуй нэгжид шалгалт хийж 3384 мэдэгдэх хуудас, 94 зөвлөмж, 294  албан шаардлага хүргүүлэв.

Мөн 18 акт тавьж, 18.1 сая төгрөгийн шийтгэл ногдуулан барагдуулж, 397 объектод цахилгаан халаагуур тавиулж, 9 обьектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиуллаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах”-ыг ихэнхи иргэд дэмжсэн байна. Та үүнийг дэмжиж байна уу.

Нийт санал өгсөн: 24