8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-12-08 09:23:31

09:00 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 106 жилийн ойд зориулсан “МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИН ДАХЬ ДЭЭРХИЙН ГЭГЭЭН БОГД ЖАВЗАНДАМБА НАРЫН ИНСТИТУЦ: ӨНГӨРСӨН, ОДОО БА ИРЭЭДҮЙ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Хаана: Гандантэгчэнлин хийд, Бурханы шашины их сургуулийн хурлын танхимд.

09:00 цагт: Нээлттэй Нийгэм Форум Монголын Хуульчдын Холбооны Хуульчдын нийтэд тустай үйл ажиллагааны хороотой хамтран анхны Про боно хуульчдын чуулга уулзалтыг Корпорэйт Конвеншн зочид буудлын "Улаанбаатар" хурлын танхимд зохион байгуулна.

09:00 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах Монголын уламжлалт анагаах ухааны анхдугаар их хурал Төрийн ордны хурлын Их танхимд болно.

09:00 цагт:  МУ-ын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд Бизнесийн “Ногоон гарц 2017” Үндэсний чуулган Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.

10:00 цагт:  МХЕГ-ын хурлын танхимд Газрын кадастрын мэдээллийн системийн түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа болно. Ёслолд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан болон салбарын хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцоно.

10:00 цагт:  Хүний эрхийн Үндэсний Комисс Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хөндөх сэдэв: - Хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх кампанит ажлын хөтөлбөр төлөвлөгөө, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын уриалга, мэндчилгээ, “Байгаль орчны засаглал ба эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдэг бүтээлд шагнал олгоно. Хаана: ХЭҮК-ын байрны 514 тоотод

10:00 цагт: “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт олон талт хэлэлцүүлэг Блю-Скай зочид буудлын “Топаз” танхимд болно. Хүчирхийлэлтэй тэмцэх аяны хүрээнд Хэвлэлийн хүрээлэнгээс НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг үйл явдлын хүрээнд Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шагналын эздийг зарлана.

11:00 цагт:  “Ганжуур, Данжуур” их хөлгөн судрыг МУБИС-ийн төв номын санд залах ёслолын ажиллагаа болно.

11:00 цагт: Монголын гарааны бизнесүүдийн анхны нэгдсэн үзэсгэлэн худалдаа эхэлнэ. Хаана: PRO ONE OFFICE 17,18 давхарт.

11:00 цагт:  "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Стандарт хэмжилзүйн газрын удирдлагууд хууль зөрчиж байна гэсэн мэдээлэлд тайлбар хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт:  Шангри-Ла төвийн кино танхимд Олон Улсын авлигын эсрэг өдрийг угтан Шударга Ёс, Авлигын эсрэг тэмцэгчид олгодог TRANSPARENCY AWARD 2017 шагнал гардуулах үйл ажиллагаа болно.

12:00 цагт:  Хүний эрхийн өдөр, Хүний эрхийг хамгаалагчдын өдрийг угтан Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, Хүний эрхийн үндэсний комисс, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд, мөнгөн хуримтлалын бүлгүүдийн холбоод, залуучуудын хөгжлийн төвүүд хамтран нээлттэй цуглаан зохион байгуулна. Хаана: Сүхбаатарын талбай дээр болно.

14:00 цагт: "Шилэн нам" авлигын эсрэг түншлэлд нэгдэх үйл ажиллагаа Төрийн ордны Б танхимд зохиогдоно.
 
14:00 цагт:  НИТХ-ын дарга болон хотын удирдлагууд ЗЦГ-ын үйл ажиллагаатай танилцана.

14:00 цагт:  “НОТОЛГООНД СУУРИЛСАН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 8-р давхрын хурлын зааланд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment