8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Тогтохсүрэн: Төрийн албаны хууль батлагдсанаар танил тал ашиглаж ажилд ордог үзэгдэл эрс багасна

2017-12-08 09:28:00

Улсын их хурлын чуулганы хуралдааны өчигдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр Төрийн албаны тухай хуулийн төслийг чуулганд оролцсон нийт гишүүдийн 76 хувь нь дэмжиж батлагдлаа. Ингээд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс Төрийн албаны хууль батлагдсантай холбогдуулан дараах асуултад харилт авлаа. 

-Төрийн албаны тухай хууль ирэх 2019 оноос хэрэгжинэ-

-Өнөөдрийн /өчигдөр/ чуулганаар Төрийн албаны тухай хууль УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэгээр батлагдлаа. Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-УИХ-ын ээлжит чуулганаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталлаа. Энэ хууль ирэх 2019 оноос хэрэгжинэ.

-Хуулийн шинэчилсэн найруулгад тусгайлж орсон шаардлагатай зүйл тусгаж өгсөн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө?

-Хуулийн шинэчилсэн найруулгын тусгай шаардлагад зургаан зүйл тусгаж өгсөн. Анх төрийн албанд орж байгаа хүмүүст энэ ихээхэн хамааралтай. Үүнээс онцолбол, авлигалийн бол албан тушаалын хэрэгт холбогдож байсан эсэх гэсэн заалт бий. Тусгай шаардлага нь ТЭЦ 5, ТЭЦ 6, ТЭЦ 8 юмуу аль нэг нь байх уу гэдгийг нь хуулиар зохицуулж тусгаж өгөх хэрэгтэй. Тухайлбал, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх шалгуур тавигдаж эхлэх юм. 

Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох бол төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаал буюу яамны газрын дарга, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх гэх зэрэг шалгуур, шаардлагууд тавигдана.

Төрийн албаны тогтвортой, мэргэшсэн, хараат бус байх талаарх энэ мэт олон дэвшилтэт зохицуулалт хуульд туссан. Гол нь хуулийн хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангаж ажиллах нь чухал. Мөн төрийн албан хаагчийг эргэж ажилд нь томилох, халах солих асуудал чухал. Өнөөдөр үндэслэлгүйгээр халах солих асуудал их байна. Төрийн албан хаагч хууль бусаар халагдах, туслах албан тушаалтыг огцруулах хүртэл гэх мэтээр нарийн тусгаж өгөх шаардлагатай.

-Төрийн албан хаагчдын томилгоог хийдэг Төрийн албаны зөвлөл гэх байгууллага бий. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр бас хариуцлагын асуудлыг шийдэж, томилгоо явуулна гэсэн зүйл байгаа. Шинэ хуулиар үүнийг хэрхэн зохицуулж өгч байгаа вэ?

-Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт одоо байгаа хуулийн төслөөр бол зарим албан тушаалтныг Засгийн газар гаргана гэсэн байдаг. Үүнийг саяны хуулийн төслөөр бүх төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зөвхөн Төрийн албаны зөвлөл хариуцна гэсэн байгаа. Ингэхээр төрийн албаны зөвлөл хараат бус болж байгаа юм. Одоо ажилд ороход хамгийн их хардаг зүйл нь ажлын байрны тодорхойлолт. Шинэ хуулиар ажлын байрны тодорхойлолтыг хүн томилдог албан тушаалтан өөрөө биш Төрийн албаны зөвлөл баталж гаргаж байхаар зохицуулна. Энэ нь зургаан жилийн хугацаатай. Тэгэхээр ажлын байрны тодорхойлолт үйлчлэхгүй тогтолцоо бий болно гэсэн үг. 

-Төрийн албан хаагчдийн ёс зүйн хэм хэмжээг журмаар тогтоож өгнө-

-Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ асуудал ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа. Шинэ хуулиар үүнд ямар зохицуулалт хийх бол?

-Ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой асуудлыг журмаар тогтоож өгнө. Тэгэхээр цаашид төрийн албан хаагчийн ёс зүйн Засгийн газар болон төрийн албаны зөвлөл зохицуулаад явна.

-Орон нутагт, ялангуяа сумдад мэргэшсэн, мэргэжлийн төрийн албан хаагч дутмаг байна. Үүнийг зохицуулах журам бий юу?

-Төрийн албан хаагчдыг бэлтгэх, сургах, давтан сургах нь Засгийн газрыг үүрэг. Тийм учраас Засгийн газрын хэрэгжүүлнэ гээд Засгийн газрын дэргэд сургалтын байгууллага байна гэж байгаа. Одоогийн Удирдлагын академи гэсэн үг. Тэгэхээр Удирдлагын академи байнга, тогтмол шат дараалалтай сургалт явуулах хэрэгтэй. ТЭЦ3, ТЭЦ5 гэх мэт төрийн албан хаагчдыг шатлалтай сургалт явуулж байх ёстой.

-Ёс зүйн асуудал хуулиар биш журмаар зохицуулна гэж байна. Тухайлбал ямар ямар зохицуулалт байгаа бэ?

-Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг шинээр батлагдсан хуулиар зохицуулахгүй. Харин журмаар зохицуулна. Тэгэхээр Засгийн газар журам гаргана.

Төрийн жинхэнэ албан хаагч ямар ямар ёс зүйтэй байх уу, төрийн үйлчилгээний албан хаагч ямар ёс зүйтэй байх уу, төрийн улс төрийн албан хаагч ямар ёс зүйтэй байх уу гэдгийг тус бүрт нь журмаар зохицуулж өгнө.

-Нам эсвэл, танил талаа ашиглаж төрийн албан орох үзэгдэл манайд тогтсон. Шинэ хууль батлагдсанаар энэ үзэгдэл багасах уу?

-Өнөөдөр төрийн албанд танил тал, найз нөхөд, ах дүү хамаатан саднаа оруулдаг зүйл ажигллагддаг. Бүх нам дагаж төрийн албан орж байгаа тохиолдол ч бий. Шинээр батлагдсан Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ үзэгдэл эрс багасна гэж бодож байна. Үүнийг багасгахын тулд, төрийн албан хаагчдийн ёс зүйтэй байлгах, чадварлаг, мэргэшсэн мэргэжлийн байлгах үүдээс батлагдаж байгаа хууль. Тэгэхээр ийм буруу жишиг гэх үү энэ үзэгдэл тодорхой хувиар буурна.

-Төрийн албаны тухай хууль батлагдсанаар өөрчлөгдөх зүйл юу байна вэ?

-Хууль дөнгөж батлагдаж байна. Хууль хэрэгжиснээр гарах өөрчлөл маш олон бий. Энгийнээр тайлбарлавал төрийн албан хаагчид хэзээ, хэн намайг ажлаас халах бол гэх айдасгүй, өөрийн мэдлэг чадвар, туршлагаа үнэлүүлэн мэргэжлийн хувьд ахиж дэвших боломжоор бүрэн хангагдах болно. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЁСТОЙ ТЭНЭГҮҮД ЮМ ДАА МАН ЫН АЖИЛ НЭГ ИИМЭРХҮҮ ТАРВАЛ ЯАСИЙН АЙН
2017/12/11 202.179.31.60
Зочин
Одоо мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа хүмүүс хэзээ ч хэлтсийн дарга, газрын дарга болох боломжгүй хууль болсон. Учир нь хэзээ ч байгаагүй тасгийн даргыг 4 жил хийж байж дэвшихээр болсон
2017/12/08 150.129.141.245
zochin
zuv, turiin albiig bohir gar, uildlees hamgaalmaar baina, turul sadnii holvoosoor orj irj udirlagiin alban tushaald orchihood tuhai baiguullagiin ner hundiig unagaj bga, udirdaj chadahgui bga hun bna
2017/12/08 139.5.216.226
  • Recent
  • Most Read
  • Most Comment