8o
Улаанбаатар хот
mobile menu

Дугуй засварын газруудад гэнэтийн шалгалт хийж 75 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ

2017-12-08 09:43:30

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дугуй засварын газруудад төлөвлөгөөт бус шалгалтыг Онцгой байдлын газар хийжээ. Шалгалтаар нийт 98 дугуй засварын газар хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 409 зөрчил илрүүлж, 75 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг хоблогдох албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажилласаны үр дүнд үйл ажиллагаа явуулж буй дугуй засварын газруудын галын аюулгүй байдал 80 хувьтай хангагдаж, түүхий нүүрс түлдэг найм дугуй засварын газрыг цахилгаан халаагуур тавиулжээ. Мөн нэгдүгээр бүсэд үйл ажиллагаа явуулж буй зургаан газрыг шингэрүүлсэн шатдаг хийгээр халдаг хийн халаагуур тавиулах асуудлыг шийдвэрлэжээ. Ингэснээр агаарын бохирдлын хэмжээг 0,2 хувиар бууруулж, мөн зайгаар ажилладаг галын утаа мэдрэгч системийг 19 газарт суурилуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment