8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаар бохирдуулагч нарийн  ширхэгт тоосонцорын үзүүлэлт хэвийн хэмжээнээсээ давлаа

2017-12-08 10:28:00

Улаанбаатар хотод  агаарын чанарын үзүүлэлт байх ёстой хэмжээнээс 16.2 дахин давсан үзүүлэлттэй байна. Агаарын чанарын суурин харуулуудын мэдээллээр өчигдөр орон сууц, авто замын орчим дунд зэрэг байсан бол гэр хорооллуудад маш их байгааг харуулжээ. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу, Нисэх орчимд агаар бохирдуулагч гол элемент PM 2.5 буюу нарийн  ширхэгт тоосонцорын үзүүлэлт хэвийн хэмжээнээсээ давсан байна. Уг элемент нь амьсгалын замаар дамжин хүний биед нэвтэрч, уушги, зүрхийг өвчлүүлэх гол шалтгаан болдог. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн дараагийн газар нь Толгойт. Нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ тэнд стандартаас 9.7, бүдүүн ширхэгт тоосонцор 4.8 дахин өндөр байгаа нь илэрсэн аж. Мөн Баруун дөрвөн зам, Зурагтад ч агаарын бохирдол их байгаа юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment