8o
Улаанбаатар хот
mobile menu

Урд шөнө АТГ-ынханд баривчлагдсан До.Ганболд гэж хэн бэ

2017-12-08 10:44:00

 

Монгол Оросын хамтарсан "Монголросцветмет"-ийн захирал До.Ганболдыг өнгөрсөн шөнө АТГ-аас баривчилжээ. Түүнийг одоогоор ямар шалтгаанаар баривчилсан нь тодорхойгүй байна. Түүнтэй хамт Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын удирдлагууд зэрэг 10-аад хүнийг саатуулсан байна. Түүнийг хилээр төмрийн баяжмал их хэмжээгээр гаргаж худалдан борлуулсан хэргээр баривчилсан байж магадгүй гэх таамаг байна. 

2015 оны онд “Монголросцветмет” нэгдлийн даргаар Догсомын Ганболдыг томилсон. Монгол, Оросын хамтарсан тус нэгдлийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнийг мэргэжлийн бус, орос хэлний мэдлэггүй учраас сольсон гэдэг. Гэвч учир мэдэх хүмүүсийн дунд сонгуульд азгүйтэж, өвдөг шорооддог До.Ганболдод намынхан нь гараа сунгаж, ийнхүү тус нэгдлийн даргаар томилсон гэх яриа тухайн үед гарч байсан юм. 

ДО.ГАНБОЛД ГЭЖ ХЭН БЭ

1963 оны аравдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлсэн тэрээр 1987 онд Уралийн политехникийн дээд сургуулийг металлургийн инженер мэргэжлээр төгсчээ. 1987-1988 онд хилийн цэрэгт алба хааж, 1988-1990 онд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаад, 1990 оны тавдугаар сараас Эрдэнэт дэх Монголын Ардчилсан намын зохицуулагч, 1990-1992 онд Монгол Улсын Бага хурлын гишүүнээр тус тус ажилласан.      

1992 оноос Монголын Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 оны аравдугаар сараас тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүн болсон. 1993-1996 онд хувийн бизнес эрхлэн, “Инч” компанийн захирал, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998 оны арван нэгдүгээр сараас 2000 оны зургадугаар сар хүртэл УИХ-ын дэд даргаар ажиллаж байв. Мөн тэрээр Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргаар 1998-2000 оны хооронд ажилласан. 2000 оноос хувийн бизнесээ эрхэлжээ.

Улс төрөөс хэсэгтээ ангид байсан түүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Төв аймгийн Засаг дарга болох нь гэсэн яриа дэгдсэнийг их улс төрдөө эргэн ирлээ гэж харах хүн цөөнгүй байсан юм.

ГАЗАР ЗАРЖ БАЯЖСАН УУ 

"Ардчилсан холбоо" эвслийг төрийн эрхэнд байх үед тоглоомын гадна үлдсэн хөдөөний голдуу 13 хүн фракцлан "сөрөг хүчин" болсноор "Элсний 13" гэдэг доромж нэр үүссэн түүхтэй. Алдарт "сум" Х.Дашзэвэг, Д.Хувьтөгөлдөр нарын бараа сураг дуулдахгүй болоод удсан. Харин тус бүлгийн толгойлогч До.Ганболд л баян тарган явна гэж ам хэлээ билүүдэх хүмүүс олон байдаг. Тэдгээр хүмүүс До.Ганболдыг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн нэрийг барьж, аль өнгөтэй өөдтэй гэсэн газрын хэвлий болгоныг гадныханд зарж халаасаа зузаалсан. “Элсний 13”-аас До.Ганболд л баян тарган яваа, түүнийг түүх өршөөхгүй гэж хэлж байсан нь “Маш нууц” сонины 17/428 дугаарт бичигдэн үлджээ.

Зарим эх сурвалжид “Элсний 13”-ын толгойлогч До.Ганболд эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө намаа, нөхрөө, үзэл бодлоо, ер нь өөрт буй бүх нандин зүйлээ сольж худалдсан гэх. “Олны үг ортой” гэдэг үг бий. “Cаус гоби сэндс” буюу “SGS” компанийг тойрсон асуудалд До.Ганболдын нэр холбогддог нь тэрээр “SGS” компанийн зөвлөх хийж явсантай холбоотой аж. Энэ нь алдарт Р.Фрийдландын худалдаа наймааны асуудалд Монголын нөлөө бүхий улстөрчид холбогддог гэсэн сэжиг таамгийн баталгаа болж байсан гэхэд хилсдэхгүй.

Монголын уул уурхайн үндэсний ассиоциацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан До.Ганболдыг нарийн царигийн төмөр зам тавих асуудалд ч чамгүй анхаарал хандуулсан гэдэг.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zev
Zuv.muusain jipaknaas ni ehleed oligtoihon hashraagaad turuu aajmaar tseverleh heregtei
2017/12/08 27.123.214.104
Зочин
muusain eh ornoo hudaldaj idsen novshiin muuhai shunalt devuudiig shorond ni hj shoroond ni bulj bval taarna
2017/12/08 66.181.172.82
mn
naad hobshoo talbaid deer buudaj xoroo
2017/12/08 202.179.31.78
түвдэнбалжир
хамгийн түрүүнд монгол банкны золжаргалын асуудлыг яагаад ярихгүй байна шинэ сум төслийн 80000000000 төгрөг яагаад????? хөгжлийн банк???? эрдэнэтийн 49%?????? 2016 оны сонгуулийн өмнө хувьцааны мөнгө
2017/12/08 202.9.47.177
zochin
Төмрийн баяжмалыг хилээр гаргах зөвшөөрөлгүй компани байж. Эсвэл заасан хэмжээг давуулж ихээр гаргасан бололтой дог.
2017/12/08 203.91.119.102
зочид
хэнтийн засаг дарга ганбямба охидыг буудалд дуудаад байгааг хүний эрхийн хороон дарга бямбадорж анхаарах хэрэгтэй оюутнуудыг дарамталаад дуусаагүй шүү
2017/12/08 202.21.103.46
Баярцогт
хохь нь
2017/12/08 66.181.176.228
Иргэн
Жэнког сайд байхад яамны газрын дарга, З.Энхболд-той хамт Свердловск-д оюутан байсан байх шүү.
2017/12/08 202.70.34.70
амжилт хүсье
ҮНЭН бол сайн хэрэг. АТГ ыг шүүмжлээд эхлэхээр жижиг жараахай барьж эхэллээ. Хамгийн гол нь монголчуудыг басамжилсан С. Баяр, Баярцогт, элбэгдорж, М. Энхболд нарыг яагаад АТГ сонирхохгүй тойроод байна
2017/12/08 103.26.193.36
  • Recent
  • Most Read
  • Most Comment