8o
Улаанбаатар хот
mobile menu

Сангийн дэд сайдын байр суурь эрс өөрчлөгдсөнөөс болж Монгол улс хар жагсаалтад орсон уу

2017-12-08 11:47:58


Хоёр хоногийн өмнө Европын Холбоо түүхэндээ анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарласан. Уг хар жагсаалтад 17 орон багтсаны дотор Монгол Улс багтсан талаар мэдээлэл хүргэсэн. Эдгээр хар жагсаалтыг гаргахдаа татварын орчин, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартайг судалж гаргаад байгаа. Эдгээр орнуудыг татварын системдээ өөрчлөлт хийх явцыг хэсэг хугацаанд харзнах ба өөрчлөлт хийж чадвал жагсаалтаас гаргаж, чадахгүй бол хар жагсаалт руу шилжүүлэх талаар албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд "Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн энэ бичигнээс болж Монгол улс хар жагсаалтад оржээ” гэж мэдэгдсэн. 


Энэ жагсаалтад орохоос дөрвөн сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээр Дэлхийн форум, Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудлын эсрэг төсөлтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа тул эдгээр байгууллагад нэгдэж орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлж ажиллахыг хүссэн албан бичиг илгээж байсан аж. 


Энэ бичгийн зорилго нь Монголд үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамжсан корпорациуд, тухайлбал, Рио Тинто-гоос татвараа бүрэн авахын тулд холбогдох хэлэлцээрүүдэд яаралтай нэгдэн орох тухай хүсэлт тавьж байсан аж. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн байр суурь тухайн үед өөр байсныг ирүүлсэн хариу бичгээс харж болох аж. Харин Ч.Хүрэлбаатарыг сайд болсноос хойш байр суурь нь 180 градус өөрчлөгдсөн гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд үзэж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
З.ЭНХБОЛДОД
ЭНЭ ХУУХНИЙГ ХУСАХ ХЭРЭГТЭЙ!!!! ААВ НЬ НЭГ ИЙМ ХУЛЧГАР АРААРАА ДУУРЭН ХОРЧИН БАЙСАН НИСЭХЭД МИЕЭГИЙН ХАЛТАР ХУЖААНУУД
2017/12/08 103.212.119.97