
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дунд УИХ Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх аж.



