МАХН-ын Их хурал Төрийн ордонд дуулиан шуугиантай үргэлжилж байна. Хуралдаан өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх юм. Их хуралд тус намын 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаагаас дөнгөж сая 600 орчим гишүүний саналтайгаарМАХН-ын дарга Н.Энхбаярыг огцруулах тогтоолыг баталлаа.
Хурлын үеэр МАХН-ын дэд дарга С.Ганбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч,хууль бус хурлаа зогсоохыг шаардсанаар хурлыг орхин явлаа. Гэвч намын жирийн гишүүд дэмжигчид нь "Намын шинэчлэлээ хийх ёстой. Намын их хурлыг эсэргүүцэхээ боль" хэмээн шаардаж түүний үгийг хүлээж авсангүй. Мөн Төрийн ордны гадна талд МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Б.Тулга нарын хүмүүс эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Бид Б.Тулгатай холбогдохыг оролдсон ч бүтсэнгүй
Найман жилийн турш их хурлаа хийгээгүй, намын дарга нь хариуцлагаас зугтаад байгаа эл асуудалд МАХН-ын ихэнх гишүүд дэмжигчид бухимдаж өнөөдрийн хурлыг хийж байна хэмээн хуралд оролцогчид хэлж байлаа. Тиймээс энэхүү их хурлаараа намын шинэчлэл хийгдэнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаагаа Их хурлын төлөөлөгчид илэрхийлэв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан, нарийн бичгийн дарга Б.Тулга, намын гишүүн З.Баянсэлэнгэ нар өнөөдрийн зарласан хуралд оролцоогүй бөгөөд тэд маргааш /2017.12.10/ 14.00 цагт гишүүдийн дотоод хурал зарлана гэж мэдэгдээд байна. З.Баянсэлэнгэ Их хуралд оролцохоор ирсэн гишүүдийг маргаашийн хуралд очихыг уриалж, 200 орчим гишүүний мандатыг хураан авсан гэж хурал зохион байгуулагчид ярилаа.
Мандатгүй болсон гишүүд Баянгол зочид буудлын гадна цуглажээ.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Их хурлыг хууль журмын дагуу зохион байгуулж байгааг тодотгоод, өнөөдрийн хурлаар намын даргын суудлаас Н.Энхбаярыг чөлөөлсөн гэж мэдэгдлээ.
Их хурлын өнөөдрийн хөтөлбөр
06:00-07:30 Өглөөний цай
07:30-08:30 Төлөөлөгчид төрийн ордонд хүрэлцэн ирэх
08:30-09:00 Их чуулганы төлөөлөгчдийг бүртгэх, суудлаа эзлэх
09:00-09:10 Их чуулганы нээлтийн үйл ажиллагаа
09:10-12:00 Их чуулганы хуралдаан. “Монгол улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, МАХН-ын шинэчлэл цаашдын зорилт” улс төрийн илтгэл /Хуульч, өмгөөлөгч Ч.Энхээ/
12:00-13:00 Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, дурсгалын зураг татуулах
13:00-14:30 Өдрийн хоол
14:30-15:00 Их чуулганы хуралдаан. “МАХН-ын намын дүрмийн өөрчлөлтийн төсөл “ танилцуулах
15:00-15:20 Завсарлага
15:30-17:30 Их чуулганы хуралдаан /хэлэлцүүлэг /
18:00-19:30 Их чуулганы төлөөлөгчдийн оройн хоол
19:30 цаг Их чуулганы хуралдаан. “МАХН-ын даргад нэр дэвшүүлэх, сонгох” ажиллагаа
chuhal.mn