8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2017-12-10 11:04:00

2017.12.10, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23

ӨВЛИЙН ЭХЭН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2017.12.10, Ням гараг
Наран ургах шингэх: 08.30-16.59
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл