8o
Улаанбаатар хот
mobile menu

Увсад зээрийн сүрэг 60 жилийн дараа дахин орж ирэв

2017-12-10 12:19:42

Увс аймгийн Хяргас нуурын байгалийн цогцолборт газарт цагаан зээрийн сүрэг шинээр нүүдэллэн ирсэн тухай Ханхөхийн нурууны Хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. Цагаан зээрийн сүрэг нь Завхан аймгийн Хомын талаас нүүдэллэн ирсэн байна.

Одоогоос 60 жилийн өмнө цагаан зээр Увс аймагт амьдарч байсан бөгөөд Дорнодын уудам талаас эхлээд Увсын цэнхэр хязгаар хүртэл нүүдэллэдэг байжээ. Гэвч төмөр зам тавигдсанаар нүүдэллэх орчин нь хязгаарлагдаж, ихэнх нь зүүн аймгуудад үлджээ.

Иймээс Увс аймагт 60 жилийн дараа эргэн ирсэн цагаан зээрийн сүргийг хайрлан хамгаалж, хууль бусаар агнахгүй байхыг Ханхөхийн нурууны  Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл