8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн албанд хууль бусаар орсон хүмүүсийг хална

2017-12-11 08:39:00

Нийслэл болон Төв, Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагуудад Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгааг шалгасан хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар хоёр аймаг, нийслэлийн төрийн байгууллагуудад шалгалт өгөөгүй иргэдийг түр орлон гүйцэтгэгчээр, хөдөлмөрийн гэрээгээр томилж, Төрийн албаны тухай хууль, дүрэм журмыг зөрчсөн 61 зөрчил илэрсэн байна.

Удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалтад ажлын байрны шаардлага хангаагүй иргэдийг оруулсан зөрчил мөн илэрсэн тул шалгалтыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авчээ.

Зөвлөлийн хуралдаанаар шалгалтын дүнг хэлэлцээд, хууль бус томилгоотой 61 иргэний асуудлыг хуульд нийцүүлэх, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, нутгийн захиргааны бусад төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийн, дүнг Төрийн албаны зөвлөл танилцуулахыг даалгалаа. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг тогтоосон хугацаанд арилгаагүй албан тушаалтанд ажлаас чөлөөлөх хүртэл  арга хэмжээ авах юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
БҮХ ГАЗАР АДИЛХАН БАЙГАА ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛВОЛ ДАРГА БОЛДОГ ЗАСАГ ДАРГА ӨӨРӨӨ ТОГТОХЫН ТУЛД ДАРГА БОЛГОДОГ СИСТЕМ ТОГТООД УДЛАА ИЙМ УЧИР УЛС ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ ЖОЛООЧ СУВИЛАГЧ ГЭХ МЭТ ХҮМҮҮС ДАРГА
2017/12/11 202.179.31.60
h
huuli busaar tomilogdson olon hun bna teriig ni shuuh togtooson
2017/12/11 27.123.212.143