8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-12-11 09:32:25

09.00

Эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулдаг болгох, хөтөлбөртэй болгох зорилготойгоор ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сангаас Боловсролын салбарынхантай уулзалт хийнэ. Уулзалт 12.00 цаг хүртэл үргэлжлэх ба 'Континенталь' зочид буудлын сургалтын танхимд болно.

'Нийтийн ашиг сонирхлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь' сургалт Нээлттэй нийгэм форумын байранд болно. Сургалтыг нийтийн өмч, хүрээлэн буй орчин, бүх нийтийн эрүүл мэнд, хүүхдийн эрх\ гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд явуулж, мэргэшсэн хуульчид, ТББ-дын төлөөлөл удирдан явуулна.

Хүний эрхийн үндэсний комисс ШШГЕГ хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

10.00

 Барилга, хот байгуулалтын салбарынхны ЭСЯ-ууд болон Олон Улсын хандивлагч байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалт 'Туушин' зочид буудалд эхэлнэ. Гучаад орны ЭСЯ-д болон ОУ-ын байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж, хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, санал солилцоно.

11.00

 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын худалдаачдын холбооноос 'Худалдаачид эдийн засгийн баталгаа шаардаж байна' сэдвээр мэдээлэл хийнэ. Тэд шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, 300 ээж нүцгэн жагсах тухай хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэх ажээ.

'Монгол ньюс' мэдээллийн төвд тунадастай Heniken шар айраг худалдсан талаар иргэд мэдээлэл хийнэ.

11.30

 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд Гэр хороолол хөгжлийн намыг Монгол улсын Дээд шүүх улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, үндсэн хуулинд заасан хүний эрхэнд халдаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.40

 Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажавын 'Манай цэргийн жавхаа' дууны хөшөөний нээлтийн ажиллагаа Офицеруудын ордны гадна талбайд болно.

 11.00

 Зохиолч Ц.Оюунгэрэл, Ж.Л.Фолт нарын 'Ногоон нүдэн лам-2' номын нээлт 'Интерном' номын их дэлгүүрийн төв салбарт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл