8o
Улаанбаатар хот
mobile menu

МХЕГ-ын дарга нарын гэрээс 500 орчим сая төгрөгийг хураажээ

2017-12-11 10:57:32

Өнгөрсөн пүрэв гаригт МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан. МХЕГ-ын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байсан аж. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, Б.Аззаяагийн гэрээс хахуульд авсан байж болзошгүй 60, Т.Баярсайханыхаас 400 сая төгрөг бэлнээр хураан авсан байна.

Дээрх хоёр хүнээс гадна тус газрын 10-аад байцаагчийг АТГ-т байцааж эхэлсэн аж. Тэд хилээр гаргахыг хориглосон хушны самар, дэрвэгэр жиргэрүү гэх мэт байгалийн дагалт баялгийг хил давуулах зөвшөөрөл өгөхийн тулд их хэмжээний хахууль  удаа дараа авч байсан бололтой. АТГ-аас дээрх 10 байцаагчийг хилээр гарахыг нь хориглоод байгаа аж. 

Мөн эдгээр байцаагч нарын хамтаар "Монголросцветмент"-ын захирал До.Ганболдыг баривчилсан юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэд
Сайн байна,ясыг нь цайтал хорьж байгаад чинээнд нь тулсан ял өгөөд нүднээс далд оруул.
2017/12/11 103.57.95.156
Минг
Өнөдөр төрийн дарга сайд Маргааш шоронгийн ялтан хулгайч.
2017/12/11 202.55.191.99
EWGUI GARUUD
CHADWARGUI MURTLUU XAXUULID GARSHSAN BAITSAAGCH NARAA SOLIOROI.TER MAL EMNELGIIN XILIIN BAITSAAGCH NAR AIMAAR SHUU GEMGUI TSARAILCHAAD GAR XARAAD L GULDIIGEED BAINA
2017/12/11 66.181.172.185