8o
Улаанбаатар хот
mobile menu

Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагууд хууль зөрчиж байна гэсэн гүжирдлэгийг няцаах, шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл

2017-12-11 13:12:59

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа, түүний удирдлагуудыг илтэд гүжирдсэн худал мэдээллийг www.news.mn сайт болон www.zaluu.com, Dorgio.mn сайт болон бусад мэдээллийн хэрэгслээр түгээсэн байна. Тус байгууллагын удирдлагууд Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагад шалгагдаад байгаа зүйл огт байхгүй болно.

Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр  21.2 дахь хэсэгт /Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ./ гэж заасан тул энэхүү мэдээллээ тараасан хэлбэрээр нь няцаахыг шаардаж байна. 

“www.zaluu.com”-ийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8 цагт  “Стандартчилал хэмжил зүйн газрын удирдлагууд хууль зөрчсөн үү”, www.news.mn сайтад  “СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг шалгаж байна гэх гарчигтай мэдээлэлд дурьдагдаад байгаа мэдээлэл нь ор үндсэлэлгүй гүтгэлгийн шинжтэй байна.  Тухайлбал:

1. Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дарга, Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ариунааг хууль бусаар гэнэт ажлаас халсан гэжээ...

Б.Ариунаа нь Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журам, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй, өөрийн шууд удирдлаганд ажилладаг албан хаагчидтай эелдэг тэгш бус харьцдаг нь Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Ёс зүйн хороо болон Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад тогтоогдсон, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Төрийн албаны хууль, бусад хууль тогтоомжийн дагуу ажлаас халах шийдвэрийг гаргасан.

2. Европын холбооны төслийн шугамаар хэвлэгдэн гарсан Чанарын Менежементийн Тогтолцоо-Шаардлага“, “Менежементийн Тогтолцоонд Аудит Явуулах Заавар Стандартын товхимолыг борлуулж, орлогыг бэлэн мөнгөөр авдаг, худьдаа завшсан гэжээ...

Монгол Улсын стандартын тухай “Чанарын Менежементийн Тогтолцоо-Шаардлага“, “Менежементийн Тогтолцоонд Аудит Явуулах Заавар” гэсэн дээрх хоёр номыг 2016 Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөлөөр хэвлүүлээгүй болно. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд байгаа түүнээс олсон орлогыг хувьдаа нэг ч төгрөг завшсан зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

3. Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тэргүүтэй нөхөд сүүлийн жилүүдэд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг шударга бусаар зохион байгуулсан гэжээ...

 Стандарт хэмжил зүйн газар  ажлын байрны сул орон тоог нөхөхдөө төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон нөхдөг. Хамгийн сүүлд Хэмжил зүйн хүрээлэнгийн даргын ажлын байрны сул орон тоог нөхөхөөр 2017 оны 10 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү  сонгон шалгаруулалтын талаар нэг албан хаагч хууль бус явагдсан гэж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргсан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 1269 тоот албан бичгээр сонгон шалгаруулалт хууль тогтоомжийн хүрээнд явагдсан байна гэж хариу хүргүүлсэн тухай хуулбарыг СХЗГ-т ирүүлсэн.

4. 2017-10-14-нд Дэлхийн Стандартын өдрийн бүх зардлыг уул уурхайн нэгэн компаниас гаргуулсан гэжээ...

 Дэлхийн Стандартын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аж ахуйн нэгж байгууллагаас гаргуулсан гэх мэдээлэл нь ор үндэслэлгүй гүтгэлэг байна.

Иймд бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй, илтэд худал гүжирдлэгийн шинжтэй мэдээллийг түгээсэн WWW.ZALUU.COM болон  WWW.NEWS.MN сайтыг Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дэх заасны дагуу уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг шаардаж байна.

Жич: СХЗГ-ын нэр бүхий 6 албан хаагч дээр дурьдсан илтэд гүжирдсэн Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээгийг зохих журмын дагуу хариуцлага тооцуулж нэр төрөө сэргээлгэхээр хууль хяналтын хандаад байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл